Monday, November 30, 2009

Chapter-4: Электрон бизнес ба электрон худалдаа

Интернэт технологи ба Цахим компани


Хэдэн жилийн турш компаниуд дотоод мэдээллээ гадаад хэрэглэгчидтэйгээ холбож өгөхийн тулд тусгай системүүдийг ашиглаж ирсэн бөгөөд ийм системүүд үнэтэй өндөр технологи шаарддаг.


Интернет цахим худалдаанд гол дэд бүтэц болж интернет улам бүр хөгжиж, бизнесийн үйл ажиллагааг хялбаршуулах арга замуудыг шинээр бий болгон өртөг зардлыг багасгаж, үйлчилгээг нийтэд хүртээмжтэй хэрэглэхэд хялбар болсоор байна.


Худалдааны түншүүд зуучлагчгүйгээр шууд өөр хоорондоо холбогдож, өдрийн 24 цагийн турш вэб сайтаар үйлчилгээгээ үзүүлж болохоор болсон. Програм, хөгжим, дүрс бичлэг гэх мэт мэдээллийн бүтээгдэхүүнүүд интернетээр өргөн цацагдаж байгаа тул үүнийг дагасан худалдаа наймаа үйлчилгээ, тэдгээртэй холбоотой техник төхөөрөмж зарах, хүргэлт захиалга гэх мэтээр төрөлжин хөгжиж байна.



Мэдээллийн технологийн дэд бүтэц : Интернэт нь янз бүрийн байгууллагуудад бүх нийтээрээ хялбархан хэрэглэж болох технологи болон технологийн стандартчлалыг хангаж өгдөг.
Худалдааны түншүүд хоорондын шууд харилцаа : Завсрын зуучлагчдын тоог бууруулах
Цагийн үйлчилгээ : Хэрэглэгчид 24 цагаар нэвтрэх боломжтой вэб сайт
Түгээлтийн өргөтгөсөн сувгууд : Компаниар үйлчлүүлэх боломжгүй хэрэглэгчдийг татахаар зориулагдсан гарцуудыг бий болгох
Үйл ажиллагааны зардлыг бууруулах: Худалдан авагчдын худалдан авах бараагаа хайх цаг хугацаа, зардлыг багасгах


Цахим худалдаа хийхэд хамгийн чухал зүйл бол хуваарилалтын суваг, түүнийгээ хэрхэн үр дүнтэй байлгах вэ? Хаана хэзээ салбар дэлгүүрээ нээх вэ? Гэдэг асуудал юм. Жишээ нь:
Вэбд суурилсан хөнгөлөлтийн систем ашиглах, урамшуулал, үнээс чөлөөлөх гэх мэтчилэнгийн аргууд орно.





Дээрх хүснэгт нь интернет технологийг ашигласны үр дүнд өдөр тутмын үйл ажиллагааны зардал нь хэрхэн багассаныг харуулж байна.


Интернет бизнес загварууд



Бизнес загвар :


•Компанийн бүтэц үйл ажиллагааг тодорхойлно.


• Компани бараа, үйлчилгээгээ хэрхэн хүргэхийг тайлбарлана.


• Компаний хуримтлалыг хэрхэн бий болгохыг харуулна



Өөрчлөгдөж буй мэдээллийн эдийн засаг


Мэдээллийн тэгш бус байдал: Үйл ажиллагааны нэг хэсэг нь нөгөөхөөсөө илүү мэдээлэлтэй. Интернэт нь мэдээллийн тэгш бус байдлыг бууруулж байдаг.

 Баялгийг нэмэгдүүлдэг: Интернэт нь мэдээллийн утга, шинж чанар, хүрээг нэмэгдүүлж байдаг.

Хамрах хүрээг нэмэгдүүлдэг: Интернэт нь хоорондоо үр бүтээлтэй холбогдож байдаг хүмүүсийн тоог нэмэгдүүлж байдаг





Интернет бизнесийн загвар



Интернет нь компаний бүтээгдэхүүн үйлчилгээнд өртөг шингээж, илүү ашиг олгох боломжийг нээж, түүгээрээ дахин өөр шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах зэрэгт тустай.


Дараах хүснэгтэнд интернет бизнес загварын зарим нэг чухал загваруудыг харууллаа.


Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргаж нэмэлт мэдээлэл, үйлчилгээг дагалдуулах нь уламжлалт худалдаанаас зардал багатай байдаг.



B2B-ийн худалдаа нь чухал салбар болон хөгжиж байна. Тухайлбал: GoIndustry-гийн цахим худалдаа үйлчилгээ нь B2B үйлдвэрийн машин механизм, тоног төхөөрөмжийн худалдаа, online дуудлага худалдаа зэрэг нь хөгжүүлж, ингэсэээр үнийг бууруулж, худалдагч худалдан авагчдын хоорондын харилцааг дээшлүүлнэ.


Хүмүүс интернетээр мэдээллийг хаана ч байсан өөр хоорондоо солилцдог болсон нь эндээс online худалдаа хийх бизнесинй шинэ санаагаа олж авдаг байна.


Эдгээрээс ашиг олох гол эх сурвалж нь вэб сайтан дээр зар сурталчилгаа, баннер байрлуулснаар олдог байна.


Интернэт бизнесийн загвар


Виртуал дэлгүүр: Бараа үйлчилгээг интернэтээр зарж борлуулжбайдаг (Amazon.com)


Мэдээллийн брокер: Бараа үйлчилгээний талаарх мэдээллээр хангаж байдаг (Edmunds.com)


Гүйлгээний брокер: Интерíэтээр гүйлгээ хийх боломжоор хангадаг (eTrade.com, Expedia.com)


• Интернэт зах: Хувь хүн болон компаниудад зоиулсан худалдааны системээр хангадаг (eBay.com)


Content нийлүүлэгч: Content-ээр хангаж ашиг орлого олдог (WSJ.com, TheStreet.com)


• Онлайн үйлчилгээгээр хангагч: Хайлт гэх мэт онлайн үйлчилгээгээр хангадаг. (Google.com, Xdrive.com)


• Виртуал холбоо: Онлайн холбоо, бүлгийг үүсгэдэг (Friendster.com, iVillage.com)


• Портал: Вэб рүү нэвтрэх эхний алхам болох үйлчилгээгээр хангадаг (Yahoo.com, MSN.com)



Электрон худалдааны ангилал


Дараах үндсэн 5 төрөлд хувааж үздэг.


1. Бизнесээс Бизнест (B2B) Нэг бизнес нөгөөдөө бараа, үйлчилгээ борлуулах (Grainger.com, Ariba.com)
2. Бизнесээс Хэрэглэгчдэд (B2C)
3. Бизнес нь Хэрэглэгчдэдээ бараа, үйлчилгээгээ борлуулах (Wal-Mart.com)
4. Хэрэглэгчээс Хэрэглэгчид (C2C)
5. Нэг Хэрэглэгч нөгөөдөө бараа, үйлчилгээ борлуулах (eBay.com )



No comments:

Post a Comment