Sunday, November 29, 2009

Chapter - 1

Хэсэг 1.1
Яагаад мэдээллийн систем хэрэгтэй вэ?
Мэдээллийн технологи хэр их үнэтэй вэ?
Яагаад мэдээллийн технологи одоо гэж? Дижитал нийлэх чадвар болон бизнесийн орчны өөрчлөлт
Даймлер Крайслерийн мэдээллийн систем нь технологи болон бизнесийн мэдлэгийг 2ууланг нь ашиглан өөрийн болон нийлүүлэгчийнхээ бизнест шаардлагатай зах зээл болон бусад үйл явдлын өөрчлөлтүүдийн мэдэгдэх боломжийг олгодог. Эдгээр мэдээллийн системүүд нь Даймлер Крайслерт үйл ажиллагаандаа маш хурдан хяналт тавьж засварлах, системээр дамжуулан өөрийнхөө нийлүүлэгчидтэйгээ болон хамтран ажилладаг компаниудтайгаа маш хурдан холбоо тогтоох боломжийг олгодог. Мөн удирдлагууд үйлдвэрлэлийг хэвийн явуулах болон хэрэглэгчдэд хурдан шуурхай хүргэх процессыг хангахын тулд шаардлагатай үедээ л нисэж байхдаа ч гэсэн энэ системийг хянаж болдог юм.
Даймлер Крайслерийн энэхүү шуурхай систем нь бүхэлдээ дижитал системд шилжсэн дэлхийн альч фирмийн үйл ажиллагааны нэг хэсэг болжээ. Ийм дижитал фирмүүд интернет болон сүлжээний технологийг байгууллагынхаа янз бүрийн хэсгийн бүхий л өгөгдлүүдийг үүсгэх, ажлаа нарийвчлах, үйлчлүүлэгч, нийлүүлэгч болон бусад байгууллагуудтай электрон холбоо харилцаа тогтооход ашигладаг.
Менежер хүний хувьд та мэдээллийн систем танай бизнесийг хэр зэрэг өрсөлдөх чадвартай болгож байгааг хэр эрчимтэй явуулж байгааг мөн хэр ашигтай байгааг мэдэж байх шаардлагатай. Энэ бүлэгтээ бид мэдээллийн системийн болон байгууллагын талаарх судалгааг мэдээллийн системийн техникийн болон оюун санааны хэтийн төлвийг дүрслэх байдлаар гаргаж мөн түүний байгууллага болон менежментэд үзүүлж байгаа өөрчлөлтийн талаар өгүүлнэ.
Яагаад мэдээллийн систем гэж?
Бид бизнесийн глобал төлөвийг бүрмөсөн өөрчлөх бизнесийн технологи болон шинэчлэлийн хурдан урсгалт голын яг тэг дунд нь байна. Бизнесийг удирдах хүчтэй нөлөөтэйгөөр цоо шинэ интернет бизнесийн соёл гарч ирж байна. Та энэ бүхнийг өдөр бүр бизнес эрхлэгчид хэрхэн өндөр хурдтай интернетийг е-майл болон мэдээллийг цуглуулахдаа ашиглаж байгааг, утасгүй интернетэд зөөврйин компъютерийг холбон хэрэглэж байгаа, энгийн гар утаснаас шууд интернетэд холбогдох болсон, утасны үүргээр хэрэглэгдэх тусгай төхөөрөмжүүд, интернет, тооцооллын өндөр хүчин чадал зэргээс харж болно.
Бий болж байгаа энэ интернет бизнесийн соёл та бидний хуваалцах их найдлага юм, бид бүгдээрээ л худалдаа наймаа ба үйлчилгээгээ онлайнаар хийхийг, бизнесийн хамтрагчидтайгаа захиагаар болон утсаараа холбогдож байхыг, борлуулагчид, хэрэглэгчид, ажилчидтайгаа өдөр шөнийн алинд ч интернетээр харилцаж байхыг хүсч байгаа. Түүгээр зогсохгүй бид дэлхийн аль ч өнцөгт байсан хамаагүй бизнесийн түншүүдтэйгээ үргэлж холбоотой байхыг хүсдэг. Интернетийн соёл бол дэлхий нийтийнх юм.
Энэ хэсэгт болон бизнесийн ертөнцөд та үргэлж л мэдээллийн технологи гэсэн нэр томъёотой таарч байгаа. Мэдээллийн технологи нь бүхий л компъютер дээр суурилсан мэдээллийн системтэй холбоотой бөгөөд байгууллагууд болон тэдний үндсэн технологиор ашиглагддаг. Товчоор хэлбэл мэдээллийн технологи болон мэдээллийн систем нь компани болон үйлдвэрүүд түүнчлэн зах зээлийн үйл ажиллагаанд шинэ эргэлт хийж байна. Энэ номын гол зорилго нь энэхүү цоо шинэ өөрчлөлтийг тусган харуулж ирээдүйн менежер таныг орж ирж байгаа боломжуудийн давуу талаас өөртөө авахад тань туслахад оршино.


Яагаад мэдээллийн систем хэрэгтэй вэ?
Яагаад мэдээллийн систем болон мэдээллийн технологи тийм их хэрэгтэй вэ гэсэн шалгуур асуултаар яриагаа эхлэе.. Энд албан тушаалынхаа хувьд менежер гэгдэхэд мэдээллийн систем таныг бусдаас ялгаатай байлгадаг 4 учир шалтгаан байна.
1. Хөрөнгийн менежмент
Мэдээллийн технологи нь АНУ болон бусад үйлдвэр өндөр хөгжсөн орнуудын хувьд тухайн үйлдвэрийн хөрөнгө оруулалтанд хамгийн том хүчин зүйл болдог. 2005 онд Америкийн нэгдсэн улсад л гэхэд компаниуд нь ойролцоогоор 1.8 тэрбум долларыг МТ болон алсын холбооны тоног төхөөрөмж болон программ хангамжид зориулжээ. МТ-д оруулсан хөрөнгө оруулалт 1980 оноос хойшхи нийт хөрөнгө оруулалтаас даруй 2 дахин өссөн ба үүнийг дүгнэвэл Америкийн нийт хөрөнгө оруулалтын 1/3-ээс илүү нь, Санхүү, даатгал, үл хөдлөх хөрөнгө гэх мэт мэдээлэлд суурилсан үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын талаас илүүг нь МТ-д зориулж байна.

1-1 зураг дээр 1980-2003 оны хоорондох хувийн бизнесийн салбарын МТ(техник хангамж, програм хангамж, холболтын тоног төхөөрөмж)-д оруулсан хөрөнгө оруулалт 19-35 хувиар өссөнийг харуулсан байна. Байгуулагын болон удирдлагын програмын өөрчлөлт хийж түүнийг эрчимтэй хэрэглэхэ шаардлага гарахад нийт хувийн бизнесийн МТ-ийн хөрөнгө оруулалт 50 хувиар өсдөг. 





Зураг 1-1 МТ-ийн хөрөнгө оруулалт
Техник хангамж, програм хангамж, теле харилцааны тоног төхөөрөмж зэрэг МТ-ийн хөрөнгө оруулалт 1980-2003 оны хооронд 19-35%-иар өсчээ.
Эх үүсвэр: 2004 оны Үндэсний орлого ба бүтээгдэхүүнийн тооцоо, Эдийн засгийн шинжилгээний товчоо, Худалдааны хэлтэс дахь өгөгдлийн 5.2 ба 5.8 дугаар хүснэгт.
Та нарын ихэнх нь менежер болоод МС-ийг байгууллагадаа өргөнөөр хэрэглэн, мөн МТ-доо асар их хөрөнгө оруулалт хийдэг болох болно. Та мэдээж энэ мөнгийг хэрхэн ухаалгаар хөрөнгө оруулалт хийхийг мэдэхийг хүсч байгаа. Хэрвээ та ухаалаг сонголт хийж чадвал танай компани өрсөлдөгчөө ялж чадна. Хэрвээ та буруу сонголт хийвэл та үнэт капиталаа дэмий үрэх болно. Энэ ном танд МТ болон МС-ийн талаар ухаалаг шийдвэр гаргаж сурахад чинь туслах болно.


2. Бизнес хийх бааз суурь
АНУ-д нийт ажиллах хүчнийх нь 23 сая гаруй менежерүүд болон 113 сая гаруй ажилчид бизнесээ удирдан явуулахын тулд МС-тэй хамаарагдаж байдаг байна. /2003 оны статистик мэдээнээс/
Маш олон үйлдвэрлэлийн хувьд мэдээллийн системийн өргөн цар хүрээтэй ашиглалтгүйгээр төсөөлөхийн аргагүй. Элэктрон арилжааны бизнесийн хувьд МТ-доо дорвитой хөрөнгө оруулалт хийхгүйгээр ямарч бололцоогүй. Тухайлбал Амазон, еБай, Гоогле, Е-трайд, дэлхийн хамгийн том онлайн их сургууль болох Феонекс зэрэг нь МТ-гүйгээр үйл ажиллагаагаа явуулах ямарч бололцоогүй юм. Өнөөдрийн үйлчилгээний үйлдвэрлэл болох санхүү, даатгал, үл хөдлөх хөрөнгийн болон хүмүүст үйлчилдэг үйлчилгээний газрууд болох аялал жуулчлал, эмнэлэг, боловсролын байгууллагуудын хувьд МТ-гүйгээр үйл ажиллагаагаа явуулах боломжгүй юм. Албан тасалгаанууд, утсан холбоо, бичиг хэргийн кабинет, цахилгаан шаттай өндөр барилгууд 20-р зууны бизнесийн суурь болж байсан бол МТ нь 21-р зууны бизнесийн суурь болно.
Энд МТ-г ашиглдаг байдал болон корпорацийн стратеги, зорилгоо биелүүлсэн байдлын дотоод хамаарлын өсөлтийг харуулсан байна. /зураг 1-2/ Ямар бизнес ирэх 5 жилд хөгжих тэр нь ямар системээс хамааралтай байх бол. Зах зээлийн хувь ноогдлоо өсгөж, өндөр чанартай хямд үнэтэй бараа үйлдвэрлэгч болох, шинэ бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажилчдын бүтээмжийг дээшлүүлэхийн тулд илүү их л МС-ийг ашиглах хэрэгтэй болно. Энэ харилцан хамаарлыг илүү их ойлгохынхоо хэрээр та илүү үнэ цэнэтэй менежер болно.



1-2 Байгууллага болон мэдээллийн систем 2-ийн уялдаа
Орчин үеийн системд байгууллагын мэдээллийн систем болон байгууллагын бизнесийн чадвар 2 –ийн уялдаа холбоо сайжрарч байгаа билээ. Стратеги, дүрэм журам, бизнесийн процесстоо өөрчлөлт нь техник хангамж, програм хангамж, өгөгдөл, алсын холбоо зэрэгтээ өөрчлөлт хийхийг шаарддаг болсон. Ихэвчлэн ямар МС-ийн боломж дээр тулгуурлан ямар үйл ажиллагаа явуулах вэ гэдэг нь тодорхойлогддог болсон.
3. Бүтээмж
Өнөөдрийн менежерүүд ашгийг их байлгаж бүтээмжийг бий болгоход хяналт хийхдээ маш цөөн хэрэгсэл ашиглаж байна. МТ бол байгууллагад шинээр оруулж ирж байгаа чухал хэрэгсэл мөн эдгээр шинэ хэрэгслүүдээ хооронд нь холбох ухаан юм. Байгууллага болон улсын бүтээмжийг ихэсгэх чухал хэсгийг гүйцэтгэж байгаа МТ-д бодитойгоор өсөж байгаа судалгааны хэсэг нь энэ номын турш хөрөнгө оруулалт хийхийг санал болгож байгаа билээ.
Жишээ дурьдвал, АНУ –ийн Холбооны хадгаламжийн банк эдийн засагт мэдээллийн технологийг дэмжсэнээр 1995-2000 онуудад инфляцийн түвшинг 0.5-1 % хүртэл бууруулсан гэж тооцсон. 1973-1995 он хүртэл 1,4% -иас өнөөдрийг хүртэл 2,7 %-ийн дундаж өсөлттэйгээр өсөж байгаа нь МТ бол АНУ дахь бүтээмжийн өсгөх гол салбар гэдгийг харуулсан. Компаниуд байгууллагынхаа үр ашиг болон бүтээмжийг ихэсгэхийн тулд МТ д хөрөнгө оруулах хэрэгтэй гэж мэдэрсэн.
4. Стратегийн боломж ба давуу тал
Хэрвээ зах зээл дээрх шинэ боломжуудаас давуу тал олж авахыг хүсвэл шинэ бүтээгдэхүүн бүтээх, шинэ үйлчилгээг нээх нь нилээд өндөр боломжтой юм. Эдгээр бизнесийн боломжуудыг ойлгож МТ-д бодитой хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй болно. Хэрвээ стратегийн давуу талтай болох, өрсөлдөгчдөөсөө өөрийгөө ялгарахыг хүсвэл МТ бол менежмент болон бизнесийн дадал туршлагадаа өөрчлөлт хийж давуу талыг олж авах ганц зам юм. Өрсөлдөх стратегит МТ –ийг дэмжих тухай Chapter –3 т дэлгэрэнгүй ярина. Эдгээр давуу талууд нь үүрд үргэлжлэхгүй, гэхдээ түүхэнд авч үзэхэд ихэнхи стратегийн давуу талууд нь богино хугацааных байдаг. Тийм хэдий ч богино хугацааны өрсөлдөх чадвар гэдэг бол яг л хөнгөн атлетик эсвэл уралдаан шиг урт хугацааны давуу талын үндэс юм.
Мэдээллийн технологи хэр үнэтэй вэ?
2003 оны 5 сард Харвардын бизнесийн шалгалтын редактор Николас Кар бизнесийн хүрээнд маргааныг дэгдээсэн МТ ямар ч хамаагүй гэсэн гарчиг бүхий номыг бичсэн. Карын нотолгоо нь бол зах зээл дээрхи бүх л байгууллага МТ –ийг авч болдог, нэг компаний бий болгосон давуу талыг нөгөө компани маш амархан хуулбарлан авч болдог, МТ нь интернет гэх мэт стандартууд дээр суурилдаг учир бүх компани чөлөөтэй хэрэглэх боломжийг олгодог, байгууллагын гүйцэтгэлд ялгарах талбар удаан болж чадахгүй гэж үзэж байсных юм.
Кар ямар ч байгууллага мэдээлэл технологи ашигласнаар электрон, утас, эсвэл бусад дэд бүтцээс илүүтэйгээр өрсөлдөгчөөсөө илүү стратегийн давуу олж авч чадахгүй гэж одоог хүртэл маргасаар байдаг. Тийм ч учраас Кар эцэст нь компаниуд МТ –д оруулж байгаа зардлаа бууруулж, салбарууддаа МТ –оор тэргүүлснээс илүүтэйгээр дагаж, компьютерийн зогсолтын эрсдэл болон аюулгүй байдлын алдагдал зэргийг бууруулж мөн МТ –ийг шинэ замаар оролцохоос зайлсхийх хэрэгтэй гэж үзсэн байна.
Ихэнхи Мэдээлэл системийн менежерүүд үүнээс өөр байр суурьтай байдаг. Энэ бүлгийн төгсгөлд МТ –ийн хэрэглэхийн ашиг тусыг ихийг ярих болно, мөн энэ номны сүүлээр дэлгэрнгүй авч үзэх болно. Мэдээллийн технологит хөрөнгө оруулсан хэмжээгээр буцаж ирэх үнэ цэнэ илүү өндөр байна.
Бусад компаний шинэчлэлтийг хуулбарлана гэдэг маш хүндрэлтэй. Dell, WallMart, eBay, Amazon зэрэг компаниуд хуулбарлахад маш хэцүү МТ –ийг бий болгосноор ажлыг зохион байгуулах онцгой аргуудаар өөр өөрийн салбартаа өрсөлдөх давуу талыг бий болгосон.
Үнэ нь буурч байгаа техник хангамж, програм хангамж бас шинэ тооцоолол мөн интернет зэрэг алсын холбооны стандартууд бизнест урьд өмнөхөөс ч илүү хялбар болгож байгаа хэдий ч энэ нь шинэ дэвшлийн төгсгөл эсвэл мэдээлэл технологийг ашигласнаар байгууллагын стратегийн сайжралт хөгжилтийн төгсгөл гэсэн дохио биш юм. Дэвшлийн төгсгөл хүрэх болоогүй байна, шинэ зах зээл болон бүтээгдэхүүний шинэ дэвшил тэсрэлт болж бүх нийтийг байлдан дагуулсан хэвээр байна. Жишээ нь: Баялаг ба шил, мод, төмөр гэх мэт материаллаг зүйлсээр сүүлийн зууны турш уран барилгын шинэ дэвшлийн ололт амжилтыг бүтээж байсан билээ.
Мөн түүнчлэн стандартын хөгжил болон компьютерийн техник хангамжийн зардлын бууралт нь Apple iPod ба iTunes, Sony Walkman зөөврийн дуу тоглуулагч, RealMedia интернетээр хөгжим сонсох, онлайн агуулгын салбарт гэх мэт шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг бий болох боломжийг олгож байна. Шинэ бүтэн бизнес ба бизнесийн загварууд дуу хөгжим, ном, сэтгүүл, Холивуудын кино зэргийн дижитал түгээлтийг бий болгож байна.
Карын бүх хөрөнгө оруулалтыг МТ –д оруулснаар бүрэн ажиллах эсвэл стратегийн үнэ цэнэ болж чадахгүй гэдэг нь гарцаагүй зөв байсан юм. Зарим нь зүгээр л бизнестээ үлдэх, засгийн газрын шаардлагыг зөвшөөрөх, мөн хэрэглэгч болон нийлүүлэгчийн хэрэгцээг хангах юм. Магадгүй илүү чухал асуулт бол МТ ямар хэмжээгээр өөрчлөлт хийдэг вэ? бас Хаана нийлүүлснээр өрсөлдөх ялгааг бий болгож чадах вэ?
Бид энэ номондоо зах зээл дээр менежер мөн байгууллагынхаа эзэн нь болчоод мэдээллийн технологи ба мэдээллийн системийг ашиглан стратегийн давуу тал болон өөрийн өрсөлдөгчдөөсөө ялгарлыг бүтээх арга замуудыг зааж өгөх болно. Түрүүний дурьдсанчлан амжилтын хэмжүүрийг бий болгохын тулд МТ доо хөрөнгө оруулалт нь менежментийн соёл, хандлага, зан төлвийн өөрчлөлт, бизнесийн үйл ажиллагаа болон процессын чухал өөрчлөлтүүдээр хийгддэг. Эдгээр өөрчлөлтгүй МТ –ийн хөрөнгө оруулалт нь хөрөнгө оруулагчийн үнэт нөөцийг гарздана гэсэн үг юм.
Яагаад одоо МТ гэж? Дижитал нэгдэл болон бизнесийн хүрээний өөрчлөлт
Мэдээллийн технологийн шинэ дэвшил ба улс орны болон олон улсын орчны өөрчлөлтүүдийн хослол нь менежерүүдийн хувьд хэдхэн жилийн өмнөхөөс илүү чухал ч гэсэн бизнест МТ -ийн үүрэг гүйцэтгэж байна. Интернетийн хувьсгал нь гарч ирснийхээ дараа устдаг зүйл биш гэхдээ одоо явагдаж байгаа үйл ажиллагааг эргүүлэх энэ зууны шинэ чухал технологийн хүчирхэг эх үүсвэр юм.
Өнөөдөр болон дараагийн арван жилд бизнесийн байгууллагууд МТ –ийн өсөлтийн нөлөө дараах 5 хэсэгт харагдана.
1. Интернетийн өсөлт ба технологийн нэгдэл
2. Бизнесийн байгууллагын бүтцийн хувиралт
3. Олон улсын эдийн засгийн өсөлт
4. Мэдлэгийн өсөлт ба мэдээлэл дээр суурилсан эдийн засаг
5. Дижитал компаний үүсэл
Бизнесийн орчинд эдгээр өөрчлөлтүүд нь бизнесийн байгууллагууд ба тэдгээрийн менежментэд гарч буй шинэ боломж нөөц бололцоо зэргийг дараах хүснэгт 1 –д харуулав.
ХҮСНЭГТ 1-1 Өөрчлөгдөж буй орчин үеийн бизнесийн орчин



1. Интернэт ба технологийн нэгдэл
Хөрөнгө оруулагчид, сэтгүүлчид, бизнес эрхлэгчдийн ихэвчлэн асуудаг асуултуудын нэг бол “Дараагийн том зүйл чинь юу вэ?” хариуд нь дараагийн том зүйл бидний өмнө байна. Бид интернет, интернет дээр суурилсан технологиуд, шинэ бизнес загварууд болон санхүүгийн шинэ технологиудаар удирдан чиглүүлэгдэж байгаа сүлжээ болон харилцааны хувьсгалын дунд байна.
Хэдийгээр “Дижитал нэгдэл” гэж хорин жилийн өмнөөс таамаглагдаж байсан ч одоо бол гарцаагүй бодит зүйл болоод байна. 4 том салбар нэг платформ руу хөдөлж эхлээд байна: АНУ –д техник хангамж, програм хангамждаа 1 триллион доллар, гэр ахуйн электрон бараанд 250 тэрбум доллар, харилцааны (уламжлалт болон утасгүй утасны сүлжээ) салбарт 1.6 триллион доллар, 900 тэрбум долларыг агуулгын (Холивудын киноноос дуу, текст, судалгааны салбарт) салбарт тус тус зарцуулсан байна.Салбар бүр өөрийн гэсэн платформтой ч гэсэн ирээдүйн дүр зураг бол тодорхой байгаа: Бүх нийтээрээ нэг түвшинд очиж байгаа, эрэлтэн дээр суурилж утсан дээрх текстэн захианаас тоглоом, боловсрол, энтертайнмент зэрэг рүү мэдээллийн үйлчилгээг илүү хувь хүн рүү хандсан байдалтай болж байгаа.
Интернет бол процесстоо технологийн нэгдлийг, зах зээл, байгууллага, салбарыг бүхэлд нь хөдөлгөөнд оруулж байгаа юм. Шинэ зүйлс гарч ирж байгаа ч уламжлалт хил хязгаарууд болон бизнесийн харилцаа нурж байна. Утасны сүлжээ интернеттэй нэгдэж гар утаснууд нь интернетэд холбогдох хэрэгсэл болон хувирч байна. iPod шиг жижиг хэмжээний хадгалах төхөөрөмжүүд ухаант зөөврийн тоглоом болон энтертайнментын төв зэрэгтэй нэгдэж байна. Интернетэд холбогдсон гэрийн компьютер гэрийн энтертайнмент удирдах төвийн үүргийг гүйцэтгэж эхлээд байна.
Уламжлалт зах зээл болон хуваарилалтын сувгууд багасч мөн шинэ зах зээлүүд үүсч байна. Жишээлбэл, хөгжмийн CD, киноны DVD болон хөгжим, киноны хадгалалтын салбарын зах зээлүүд маш хурдтай өөрчлөгдөж байна. Шинэ зах зээлүүд интернетээр цацах болон кино хөгжим зэргийг татан авах боломжийг олгож эхлээд байна.
Өнөөдөр сүлжээ болон интернтет нь хийж буй ажил болоод байна. Байгууллагын хэрэглэгч, ажилчид, нийлүүлэгчдийн харилцаа болон логистикийн хамтрагч нар дижитал холбоо тогтоож байна. Нийлүүлэгч бол тэдний маш сайн тохируулж өгсөн дижитал технологийг авч ашиглахгүйгээр WalМart, Sears болон олон улсын жижиглэнгийн худалдаачидтай хамтарч ажиллаж чадахгүй. Хэрэглэгч бол дижитал орчинд худалдагчтай харилцах уялдаа холбоогоо ихэсгэх хэрэгтэй. Байгууллагын эзний хувьд ажиллагчидтайгаа илүү электроноор холбогдох, ажлаа амжилттай хэрэгжүүлэх шинэ хэрэгслүүдийг өгнө.
Энэ тектсэд ихэвчлэн маш олон компаниуд электрон худалдаа ба электрон бизнестээ дижитал сүлжээн дээр суурилсан юмуу эсвэл электрон сүлжээгээр бий болсон байдаг. Электрон бизнес эсвэл э-бизнес байгууллага дах интернет ба дижитал технологийг ашиглан үйл ажиллагааны гүйцэтгэлийг харуулдаг. Э-бизнес нь байгууллагын доторхи удирдлага болон нийлүүлэгч болон бусад хамтрагчдын уялдахад зориулсан үйл ажиллагааг багтаана. Энэ нь бас электрон худалдаа буюу э-худалдааг агуулна. Э-худалдаа бол интернет, сүлжээ, болон бусад дижитал технологи ашиглан компьютер дээр боловсруулсан бизнесийн үйл ажиллагааг бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авах болон худалдах процессийг электронжуулах Э-бизнесийн нэг хэсэг юм. Мөн энэ нь сурталчилгаа, маркетинг, хэрэглэгчийн төв, хүргэх ба төлбөр гэсэн зах зээлийн бүрдэл хэсгүүдийг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.
Технологиуд нь олон нийтийн хэсэгт бараг ижил өөрчлөлт авчирдаг э-бизнес, э-худалдаатай холбогддог. Засгийн газрын бүх түвшинд интернет технологийг ашиглан мэдээлэл, тэдний ажилдаг бизнес, эзэд, оршин суугчдад үйлчилгээг хүргэдэг. Э- засгийн газар бол засгийн газар ба олон нийттэй харилцах хэсгийн засгийн газрын бусад гар хөл, бизнесүүд ба оршин суучдын харилцааг дижиталаар бий болгодог бусад технологи болон интернетийн хэрэглээ юм. Дээр нь нэмж хэлэхэд засгийн газрын үйлчилгээний хүргэлтийг сайжруулалт, Э-засгийн газар нь засгийн газрын үйл ажиллагааг илүү үр дүнтэй ба оршин суугчид мэдээллийг маш хурдан хүлээн зөвшөөрөх эрх мэдлийг, бусад иргэдтэйгээ электроноор холбогдох чадварыг олгодог. Жишээлбэл, зарим мужид оршин суугчид шинэ жолооны үнэмлэх авах, ажилгүйдлийн тодорхойлолтыг онлайнаар бүртгүүлэх, мөн интернет нь хандив цуглуулах болон улс төрийн үйл ажиллагаанд зориулсан сонирхлын бүлгийг хурдан байгуулах зэрэгт хүчирхэг хэрэгсэл болоод байна.
2. Бизнесийн салбарын хэлбэрийн өөрчлөлт
Зах зээлүүд хурдацтай өөрчлөгдөхийн хажуугаар байгууллагын өөрийнх нь өрсөлдөх давуу тал ч гэсэн өөрчлөгдөж байна. Интернет болон шинэ зах зээлүүд уламжлалт байгууллагын зардал болон орлогын бүтцийг өөрчилж байна мөн байгууллагын бизнес загварын хуучралтуудыг түргэсэж байна.
Жишээнд авч үзвэл, АНУ –д аялалын борлуулалтын 20% онлайнаар, шинжээчдийн итгэж байгаагаар сүүлийн хорин жилд аялалын борлуулалт онлайнаар явагдана. Интернет үл хөдлөх хөрөнгийн сайтаас шалтгаалан хөрөнгийн брокерүүдийн байшингийн худалдааны хураамж багасна. Уламжлалт утасны компаний бизнес загвар буюу тэдний зэс утсан дээр суурилсан сүлжээний үнэ цэнэ нь хэдэн саяараа буурч гар утас болон интернетийн утас руу шилжиж байна. Үйлчилгээ хүлээн авагчийн хувьд одоогийн бууралтын түвшин жил бүр 15% -иар, 2010 он гэхэд уламжлалт утасны сүлжээний хэрэглээ 50% -иар буурна.
Интернет болон түүнтэй холбоотой бусад технологиуд нь байгууллагын боломжит хязгаарыг үр ашигтайгаар давах чадвартай болгодог. Энэ нь компаний загварчилсан, хөгжүүлсэн, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг физикийн байрлал эсвэл уламжлалт байгууллагын хил хязгаараар дуусахгүй юм. Нийлүүлэгч болон бусад хамтрагчидтайгаа илүү ойр харилцах боломжийг олгож өгдөг. Мөн Outsourcing ажлыг зохион байгуулах боломжийг олгодог.
Эдгээр өөрчлөлтүүд дээр нэмж хэлэхэд байгууллагын бүтцийн өөрчлөлт гарч ирж байгаа. Уламжлалт бизнесийн байгууллагууд иерархи, төвлөрсөн, их хэмжээгээр үйлдвэрлэх бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх үйл ажиллагааг тогтоосон мэргэжилтнүүдийн гэрээ хэлэлцээр байсан ба одоо ч гэсэн байсаар байна. Бизнесийн байгууллагын шинэ хэв маяг бол иерархи бүтэц нь хавтгайрч, төвлөрсөн бус, зах зээл болон хэрэглэгчиддээ онцгой тохирсон сонголтоор тохирогдсон бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх ойрын хугацааны мэдээлэл дээр тулгуурладаг олон мэргэжилтний уян хатан шийдвэр гаргадаг болоод байна. Уламжлалт удирдлагын баг албан ёсны төлөвлөгөө, албан ёсны дүрэм, уян хатан бус хэлтэс дээр тулгуурладаг байсан ба байсаар ч байна. Шинэ удирдагч бол албан ёсны бус үүрэг даалгавар, зорилгыг биелүүлэх сүлжээ үүсгэх, ажилчдыг зохион байгуулахын тулд хэрэглэгчдэд хандсан ба зорилт биелүүлэх хүчинд уян хатан хамт олон бүрдүүлэх, мөн ганцаарчилсан ажилтанг оруулах явдал юм. Шинэ менежер байгууллагын үйл ажиллагааг хангахын тулд мэдлэг, сургалт, онцгой ажилчдын шийдвэр гаргалт зэргээс тусламж авч болно. Дахиад нэг хэлэхэд МТ удирдлагын боломжит хэв загварыг бий болгодог.
3. Глобалчлал
Америкийн эдийн засгийн өсөлтийн хувь болон бусад Европ болон Азийн тэргүүлэх салбарын эдийн засаг импорт болон экспортоос хамаардаг. Импорт экспорт гэсэн гадаад худалдааны Америкийн нэгдсэн улсад гэхэд л бүтээгдэхүүн үйлчилгээ үйлдвэрлэлт нь 25%-иас их гэсэн тооцоо байдаг байна. Мөн үүнтэй адил Япон ба Герман улсууд орно. Компаниуд зардлын бүтээмж өндөртэй улсуудад байрлах бүтээгдэхүүний загвар, үйлдвэрлэл, санхүү болон хэрэглэгчдийг дэмжих зэрэг бизнесийг функцүүдэд хуваарилалтаа хийж байна. Өнөөдрийн ба ирээдүйн байгууллагын амжилтанд хүргэх зүйл бол дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулах чадвар юм.
Өнөөдөр мэдээллийн систем дэлхийн хэмжээнд бизнесээ зохион байгуулах, худалдаагаа удирдах хэрэгтэй байгууллагуудын аналитик хүч ба мэдээлэл холбоог оруулж авч үздэг. Өргөн тархсан глобал компанийг удирдах, дистрибьютер болон нийлүүлэгчтэйгээ холбогдох, өөр өөр улсад үйл ажиллагаагаа 24 цагийн турш явуулах, глобал ажлын багийг зохион байгуулах, орон нутаг болон олон улсдаа шаардлагатай мэдээллээр нь хангах зэрэг бол хүчирхэг мэдээллийн системийн хариу үйлдэл шаардлагатай байгаа үндсэн бизнесийн тулгамдсан асуудал юм.
Глобальчлал болон МТ нь дотоодын бизнесийн байгууллагуудад глобал ба удирдлагын системээс шалтгаалж худалдан авагч үнэ болон чанарын тухай мэдээллийг 24 цагийн аль ч үед дэлхийн хаанаас ч худалдаа хийж чадахаар болсон гэх мэт шинэ аюулыг бий болгож байна. Олон улсын зах зээл дээр өрсөлдөх чадвартай болохын тулд байгууллагуудад хүчтэй мэдээлэл харилцааны систем хэрэгтэй.
4. Мэдээллийн эдийн засгийн өсөлт
АНУ, Япон, Герман ба бусад гол салбарын хүч салбарын эдийн засгаас мэдлэг ба мэдээлэл дээр суурилсан үйлчилгээт эдийн засаг руу хөрвөж байна. Харин тэгэхэд үйлдвэрлэл нь цалин багатай улс руу шилжиж байна. Мэдлэг ба мэдээлэл дээр суурилсан эдийн засагт мэдлэг ба мэдээлэл нь хөрөнгийг бүтээх гол орц болдог.
Мэдлэг ба мэдээллийн хувьсгал нь 20-р зуунтай цуг эхлэсэн ба түүнээс хойш хурдтай хөгжиж байна. 1976 он гэхэд өрөөнд сууж ажилладаг цагаан захтануудын тоо фирмийн ажилчид, үйлчилгээний ажилчид, хөх захтай үйлдвэрийн ажилчдын тооноос давж гарч байсан. Өнөөдөр фирм эсвэл үйлдвэрт удаан ажилладаг хүн байхгүй болсон гэхдээ оронд нь худалдаа, боловсрол, эрүүл мэндийн халамж, банк, даатгалын газар, хуулийн фирмүүд байгуулагдсан. Мөн хуулбарлах, комьютер программчлах эсвэл хүргэлтийг бий болгох зэрэг бизнесийн үйлчилгээ бий болж байна. Эдгээр ажлууд нь ерөнхийдөө хамтран ажиллах, хуваарилах эсвэл шинэ мэдлэг мэдээллийг бий болгох тухай авч үздэг. Баримтаар бол АНУ-ын үндэсний нийт бүтээгдэхүүний 60%, ажиллах хүчний 55%-ийг мэдлэг ба мэдээллийн ажил эзэлдэг гэсэн тооцоо байна.




Зураг 1-3. Мэдээллийн эдийн засгийн өсөлт
Мэдлэг ба мэдээлэлд суурилсан эдийн засагт олон байгууллагын зах зээлийн үнэ цэнэ мэдлэг ба мэдээллийг эзэмших, онцгой бизнесийн хүчин зүйл, бренд болон бусад ухаант капитал зэрэг илэрхийлэх боломжгүй хөрөнгө дээр суурилж байдаг. Барилга, машин, хэрэгсэл, эд хогшил зэрэг физикийн хөрөнгө нь АНУ –д маш олон байгууллагуудын зах зээлийн үнэ цэнэ 20% -аас бага хувьтай байдаг гэсэн тооцоолол байдаг байна.
Мэдлэг ба мэдээлэл нь кредит карт, нэг шөнийн дотор ачаа хүргэх эсвэл интернетээр захиалах систем зэрэг өндрөөр үнэлэгдэх шинэ бараа бүтээгдэхүүний үндэслэл болдог байна. Мэдлэг ба мэдээллийн хүчтэй бүтээгдэхүүн болох компьюьтер тоглоом бол үйлдвэрлэхийн тулд онцгой мэдлэг шаардлагатай ба мөн мэдлэг нь уламжлалт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ихээхэн эрчимтэй ашиглагдаж байна. Автомашины үйлдвэрлэлд загвар ба үйлдвэрлэл нь мэдлэг ба мэдээллээс ихээхэн шалтгаална.
5. Дижитал байгууллагын бий бололт
Саяны дүрсэлсэн бүх өөрчлөлтүүд нь байгууллагын дахин загварчлалтай хосолж бүрэн дижитал компани болох нөхцлийг бүрдүүлж өгнө. Дижитал компани нь хэд хэдэн хүчин зүйлээр тодорхойлогдож болно. Дижитал байгууллага нь чухал бизнесийн харилцаа болох хэрэглэгч, нийлүүлэгч, ажилчдын холбоог ойртуулах боломжийг олгодог ба холбож өгдөг. Гол бизнесийн процесс нь байгууллагыг бүхэлд нь эсвэл олон байгууллагуудыг холбох дижитал сүлжээг үүсгэж амжилтанд хүргэдэг. 

Зураг 1-4 Дижитал байгууллага электрон бизнест интернет ба дижитал технологийн эрчимтэй хэрэглээг бий болгож байдаг. Мэдээлэл компаний өөр өөр хэсгүүдээр тасралтгүй урсаж байдаг бас компани ба компаний хэрэглэгч, нийлүүлэгч, бизнес хамтрагчид гэсэн гадаад харилцаануудын хооронд мэдээлэл урсаж байдаг. Илүү олон байгууллагууд энэ зөгнөлийн дижитал байгууллага руу шилжиж байна.



Зураг 1-4. Бий болж буй дижитал байгууллагын электрон бизнес ба электрон худалдаа
Dell, Cisco шиг цөөхөн байгууллагууд бизнесийнхээ бүхий л тал дээр интернетийг ашиглаж байгаа буюу бүрэн дижитал байгууллага болоход ойрхон байна. Бусад ихэнхи компаниуд бүрэн дижитал компани болно гэдэг бодит зүйлээс илүү урьдчилан таамаглаж байгаа зүйл болоод байна. Гэхдээ энэхүү таамаглал нь дижитал нэгтгэл рүү хөтөлж байна. Байгууллагууд нийлүүлэгч хэрэглэгчидтэйгээ илүү ойр холбоо тогтоох, дотоод бизнесийн үйл ажиллагаагаа нэгтгэх мэдээллийн системд ихээхэн хөрөнгө оруулалт үргэлжлүүлэн хийсээр байна.


Хэсэг 1.2
Мэдээллийн систем гэж юу вэ?
Байгууллагын цонх
Технологийн цонх
Зүгээр нэг технологи биш: Мэдээллийн систем дэх бизнесийн хандлага
Мэдээллийн системийн хэмжээ

Мэдээллийн системийн хандлага

Мэдээллийн систем нь технологи болон бизнесийн талаас 2-уулангаас нь харахад л ойлгогдох хамгийн шилдэг зүйл байж болно.

Мэдээллийн систем гэж юу вэ?
Мэдээллийн систем нь байгууллагын шийдвэр гаргалт болон хяналтыг дэмжих цуглуулагдсан, боловсруулагдсан, хадгалагдсан, тархсан мэдээллийн хоорондоо холбоотой хүчин зүйлүүдийн олонлог шиг техникээр тодорхойлогдсон байж болно. Шийдвэр гаргалт, зохион байгуулалт, хяналт дээр нэмж хэлэхэд мэдээллийн систем нь бас асуудлыг шинжлэх, нарийн төвөгтэй асуудлуудыг харах, шинэ бүтээгдэхүүн гаргах зэрэгт ажилчид болон менежерүүдэд тусладаг.
Мэдээллийн систем нь байгууллагын доторхи эсвэл хүрээлэн буй орчин дох чухал хүн, байршил, зүйлсийн тухай мэдээллийг агуулна. Өгөгдлийг хүнд ашигтай хэрэгтэй хэлбэрт шилжүүлдэг. Өгөгдөл нь байгууллага доторхи эсвэл физик орчинд хүний ойлгож, ашиглаж болох хэлбэрт оруулж зохион байгуулахаас өмнөх болж буй үйл явдлуудын боловсрогдоогүй мэдээлэл юм.




Зураг 1-5. Өгөгдөл ба мэдээлэл
Супермаркетын тооцоологч машины боловсрогдоогүй өгөгдөл салбар дэлгүүрүүд дэх сав угаагчийн нийт нэгжийн борлуулалт эсвэл сав угаагчийн нийт борлуулалтын орлого зэрэг хэрэгтэй мэдээллийг гаргаж авахын тулд боловсруулж зохион байгуулдаг.

Мэдээллийн системд шийдвэр гаргах, үйл ажиллагаанд хяналт тавих, асуудлыг шинжлэх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ хийх зэрэг байгууллагад хэрэгтэй мэдээллийг боловсруулахад 3 бүрэлдэхүүн хэсэг байдаг. Энэ нь оролт, боловсруулалт, гаралт гэсэн хэсэг юм. Оролт гэдэг байгууллага дотор эсвэл гадаад орчноос өгөгдлүүдийг цуглуулж нэгтгэх хэсэг юм. Боловсруулалт нь оролтын өгөгдлийг илүү хэрэгтэй хэлбэр лүү хувиргана. Гаралт нь боловсруулагдсан мэдээллийг ашиглах хүнд нь эсвэл ашиглагдах бүрэлдэхүүн хэсэг рүү нь дамжуулна. МС нь буцах холбоо шаардлагатай ба энэ нь байгууллагын ажилчдад үнэлэх эсвэл оролтын үеийг зөв болгоход туслахын тулд буцах боломжийг олгодог.



Зураг 1-6. Мэдээллийн системийн функцүүд
Албан ёсны мэдээллийн систем (цуу яриа гэх мэт) нь хүний бичигдээгүй дүрэм дээр явагддаг. Энэ нь ямар мэдээлэл байдаг, яаж боловсруулагддаг, хадгалагддаг гэсэн гэрээ хэлцэл байдаггүй. Ийм системүүд нь байгууллагат хэрэгтэй хэдий ч тэдгээрийн чанарын шинжилгээг хэр их тархах вэ гэдэг дээр хийх ёстой байдаг.

Албан ёсны мэдээллийн систем нь компьютер дээр суурилсан болон гар аргаар зохион байгуулж болно. Гар аргын систем нь цаас ба үзэгний технологи ашигладаг. Эдгээр гар аргын системийн чухал зүйлсдээ үйлчилдэг, гэхдээ тэд хоёулаа энэ сэдвийн гарчиг биш. Мэдээллийг түгээх боловсруулахдаа компьютер дээр суурилсан мэдээллийн систем буюу компьютерийн техник хангамж болон програм хангамжийн технологи дээр суурилдаг. Үүнээс хойш мэдээллийн систем ашиглахдаа компьютерийн технологи дээр суурилсан албан ёсны байгууллагын систем болох компьютер дээр суурилсан мэдээллийн системийн тухай ярих болно.

Өнөөдөр технологи дээрхи цонх компьютер дээр суурилсан мэдээллийн систем хэдэн төрлийн технологийг дүрсэлдэг. UNITED PARCEL SERVICE илүү үр ашигтай хэрэглэгчид хандсан бизнес эрхлэхийн тулд мэдээллийн системийн технологитоо ихээхэн хөрөнгө оруулдаг. 

Computer-based IS өгөгдлийг хэрэгтэй мэдээлэл рүү хувиргадаг компьютерийн технологи ашигладаг хэдий ч компьютер ба компьютерийн програм, мэдээллийн системийн хооронд асар их зөрүү байдаг. Электрон компьютер болон бусад холбоотой програм хангамж орчин үеийн мэдээллийн системийн техникийн үндэслэл билээ. Компьютерүүд нь мэдээллийг боловсруулах хадгалах хэрэгслийг агуулж байдаг. Компьютерийн програм буюу програм хангамж нь компьютерийн процессийг хянах холбох үйл ажиллагааны зааварчилгааны олонлог юм. Компьютер ба компьютерийн програмын яаж ажилладагийг мэдэх нь байгууллагын асуудлын шийдлүүдийн загварчлалд чухал юм, гэхдээ компьютер бол мэдээллийн системийн зөвхөн нэг л хэсэг юм.

Зүгээр нэг технологи биш: Мэдээллийн систем дэх бизнесийн хандлага
Менежерүүд болон бизнесийн байгууллагууд бизнест нь бодит үнэ цэнийг бий болгодог учир мэдээллийн систем ба мэдээллийн технологит хөрөнгө оруулдаг. Мэдээллийн системийг нэвтрүүлэх болон шинээр бүтээх шийдвэр нь буцаж ирэх ашиг нь бусад хөрөнгө оруулалт болох барилга, машин, бусад хөрөнгөө ихэсгэдэг. Дээрхи үнэ цэнэ нь бүтээмжийг өсгөдөг, орлогыг ихэсгэдэг (байгууллагын хөрөнгийн зах зээл дээрхи өсөлт), эсвэл магадгүй тухайн зах зээл дээрхи байгууллагын урт хугацааны байрлалаа дээшлүүлэх (ирээдүйд орлогыг өсөлт) юм.
Мэдээллийн системд засгийн газрын дүрэм журам эсвэл бусад хүрээлэн буй орчны зүйлсийн эрэлт зохицуулах зэрэг нөхцөлд бас хөрөнгө оруулдаг.

Зарим нөхцөлд, бизнестээ үлдэхэд хөрөнгө оруулалт шаардлагатай байдаг учир зарим байгууллагууд мэдээллийн системд хөрөнгө оруулах зайлшгүй шаардлага байдаг.
Бид бизнесийн хандлагаас нь байгууллагын үнэ цэнийг бүтээхэд мэдээллийн систем ямар чухал хэрэгсэл вэ гэдгийг харж болно. Мэдээллийн систем бизнесийн процессийн гүйцэтгэлийг ихэсгэх, менежерүүдэд илүү сайн шийдвэр гаргахад туслах мэдээллүүдийг агуулснаар байгууллагын орлогыг ихэсгэх, зардлыг бууруулах боломжийг олгоно.



Зураг 1-7. Бизнесийн мэдээллийн үнэ цэнийн гинжин хэлхээ
Бизнесийн хандлагаас мэдээллийн систем нь менежерүүд шийдвэр гаргалтаа сайжруулах, байгууллагын гүйцэтгэлийг нэмэгдүүлэх, эцэст нь байгууллагын үр ашгийг ихэсгэх болох бий болсон, хувирсан, түгээгдсэн мэдээлэл болох үнэ цэнийг бий болгож байгаа бүрдэл хэсгийн нэг юм.

Бизнесийн хандлага нь мэдээллийн системийн байгууллагын болон менежерийн шинж чанарыг харуулдаг. Мэдээллийн систем нь хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлуудыг мэдээллийн технологи дээр суурилсан байгууллагын болон менежментийн шийдлүүдийг харуулж өгдөг. 

Мэдээллийн системийг бүрэн ойлгохын тулд менежер байгууллага, менежер, мэдээллийн технологийн хэмжигдэхүүний хил хязгаарыг ойлгох хэрэгтэй. Мөн тэдний хүч нь бизнесийн орчинд асуудал болон боломжуудыг агуулдаг.





Зураг 1-8. Мэдээллийн систем бол компьютерээс илүү.

Мэдээллийн системийн хэмжигдэхүүн

Байгууллага

Мэдээллийн системүүд нь байгууллагын дотоод хэсэг юм. Үнэн хэрэгтээ зээлийн үйлчилгээ эрхэлдэг зарим байгууллагын хувьд мэдээллийн системгүйгээр бизнесийн үйл ажиллагаа гэж байхгүй. Байгууллагын түлхүүр хүчин зүйлс бол хүн, бүтэц, бизнес процесс, улс төр, болон соёл болно.

Байгууллага өөр түвшин болон мэргэжилтнүүдээс бүрддэг. Тэдний бүтэц нь ажлын бүрэлдэхүүнд ойлгомжтой хуваагдсан байдаг. Шинжээчид өөр өөр чиг үүргээр сургагддаг. Бизнесийн байгууллагын гол гол чиг үүргүүд бол худалдаа ба маркетинг, үйлдвэрлэл, санхүү, хүний нөөц гэж хуваагдана.


Менежмент

Менежментийн ажил бол байгууллагын учирч болох маш олон нөхцөл байдлыг мэдэрч, шийдвэр гаргаж, байгууллагын асуудлыг шийдэхийн тулд үйл ажиллагаагаа төлөвлөх юм.
Байгууллагын түвшингүүдийн менежерүүдийн үүргийг тэмдэглэж өгөх нь чухал байдаг. Дээд түвшний менежерүүд ямар бүтээгдэхүүн үйлчилгээ үйлдвэрлэх тухай урт хугацааны шийдвэрүүдийг гаргадаг. Дунд түвшний менежерүүд дээд түвшний менежерийн гаргасан төлөвлөгөө , дүрэм журмыг биелүүлнэ. Доод түвшний менежерүүд байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж хариуцаж ажиллана.

Технологи 

Мэдээллийн технологи бол өөрчлөлтийг биелүүлэх менежерийн хэрэгслүүдийн нэг юм. Компьютерийн техник хангамж нь мэдээллийн систем дахь оролт, боловсруулалт, гаралтад ашиглагдах физик тоног төхөөрөмж юм. Дараах зүйлс орно: компьютерийн боловсруулалтын нэгж, олон төрлийн оролт, гаралт, хадгалах төхөөрөмж болон эдгээр физик медиаг холбох холбогчоос бүрдэнэ.

Компьютерийн програм хангамж нь мэдээллийн системд компьютерийн техник хангамжуудыг зохион байгуулах, удирдах зориулалттай дахин програмчилсан, дэлгэрэнгүй зааварчилгаанаас бүрдэнэ. 

Нэмэлт хөрөнгө болон байгууллагын капитал 

Нэмэлт хөрөнгө нь дараах зүйлээс бүрдэнэ. Үүнд: шинэ бизнесийн процесс, менежментийн үйл явц, байгууллагын соёл, бэлтгэл юм.
Байгууллагын капитал : өндөр хэмжээнд зөв шийдвэр гаргах чадвартай мэдэллийн системийг бий болгогч баг.





Зураг 1-9. Мэдээллийн технологийн хөрөнгө оруулалтын буцаж ирэх үнэ цэнэ

No comments:

Post a Comment