Monday, November 30, 2009

Case Study-4: Хөгжим, дуу бичлэгийн салбар өнгө төрхөө өөрчилж чадах уу?

Хэрвээ дуртай хамтлаг дуучдын чинь цомог интернетэд тавигдсан байвал 15$ төлөөд авахуу? Энэ асуулт хөгжмийн салбарынхныг бүхэлд нь сандаргаж байна. Интернет хэрэглэгчид online файлыг маш өргөнөөр үнэгүй татаж авах болсон. Яаг ийм анхны үйлчилгээг Napster үзүүлсэн бөгөөд тэдний вэб сайт нь Napster-ийн бий болгосон online гишүүнчлэлтэй бүхий л компьютер хооронд 1 тэрбум mp3 файлыг өөр хоорондоосоо хуулж, татаж авдаг програмтай. Napster-ийн сервер компьютер нь нэг ч файлыг хадгалдаггүй боловч хэрэглэгч, худалдагчдыг хооронд нь холбож, зуучилж өгдөг байсан. Ингэхдээ Napster-ийн вэб сайтанд бүртгүүлээд хүссэн дуугаа нэрээр нь хайхад л хангалттай. Napster-ийн CTI/central title index/ нь холбоотой компьютераасаа дууг хайж гаргаж өгснөөр цааш нь татаж авахад нэг алхам ойртоно. Яг өөртөө татаж авахын тулд Napster-ийн програмыг Napster-инй вэб сайтаас татаж авах хэрэгтэй байдаг. Ингэвэл хэрэглэгч дуугаа CD болон компьютертаа хуулж болдог. Хэдийгээр Napster дэлхий даяар 80 сая гаруй хэрэглэгчидтэй болсон ч 2001 онд хаагдсан.


Napster-ийн хэрэглэгчид файлыг хууль ёсоор хуулж аваад зохиогчийн эрхгүйгээр зардаг байсан ч цааш нь дамлан хуулбарлах нь хууль бус байсан учраас Universal Music, Sony Music, Warner Music, BMG, and EMI гэсэн 5 компанийг төлөөлж Recording Industry


Association of America (RIAA) нь Napster-ийг зохиогчийн эрх зөрчсөн хэргээр 1999 12 сард шүүхэд өгсөн байна. Шүүх Napster-ийг зохиогчийн эрхтэй бүтээлийг зарахыг нь хориглосон. 2001 оны 2 сараас энэ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж Napster үйл ажиллагаагаа төлбөртэй хуулийн дагуу болгохыг зорьсон ч 2002 оны 6 сард Napster дампуурлаа зарсан.


Napster бүх хууль бусаар дуу хуулбарлаж зарсныг нь CTI програмаас нь мэдэж илрүүлсэн тул хуубарлаж зарсан дуу нэг бүрийнхээ төлөө хариуцлага хүлээсэн. Гэвч хууль бус бүтээл хуулбарлах явдлыг зогсоож чадаагүй юм. Өөр бас үнэгүй таталт хийдэг боловч тэр нь ямар нэгэн сервергүй“peer-to-peer” гэсэн нэгэн дээрхтэй төстэй хэрэгсэл гарч ирсэн. Ер нь тэр үедээ America Online’s (AOL’s) Gnutella гэдэг програм нь сервергүй ажилладаг програм байсан. Хэдийгээр үүнээсээ болоод America Online’s (AOL’s) нь Gnutella програмаа хаасан ч гэсэн прогаммыг нь хууль бусаар тарааж өргөн хэрэглэгдэх болсон.


Ингээд Kazaa (KaZaA), Morpheus, Grokster зэрэг вэб сайтууд бий болсон. Нийт 37 сая Америкчууд Kazaa (KaZaA) вэб сайтыг ашигладаг гэсэн судалгаа байдаг.


Kazaa-гийн төв байр нь Австралитай ойрхон Vanatu гэдэг тусгаар жижиг арал улс дээр байдаг бөгөөд Kazaa-гийн программуудыг зардаг Данийн Xolox гүйцэтгэх захирал Arno Steenbekkers хэлэхдээ: “Бид хэрэглэгчдэд үр дүнтэй хайлт хийх түргэн хугацаанд илрүүлэн тоон системээр мэдээллийг дамжуулах технологиудыг хөгжүүлж байна” гэж хэлсэн. Kazaa-гийн програм бол тодорхой сервергүй учир бүх компьютерт байрлаж хадгалагддаг. Тэгээд хэрэгтэй дууны дохио ирмэгц peer-to-peer холбоосыг 2 рс-ны хооронд үүсгэж үнэгэгүйгээр татаж авах боломж олгодог. Kazaa үйл ажиллагаагаа хууль ёсны гээд дэлхий даяарх хууль бусаар ашиглаж байгаа хэрэглэгчдийн өмнөөс хариуцлага хүлээхгүй гэж хэлсэн. Kazaa-гийн хувьд pop-up зар болон сурталчилгааны мэйлийг зөвшөөрдөг бөгөөд үүгээр Microsoft and DirectTV гэсэн компаниуд үйлчлүүлдэг. Ингээд сая сая хэрэглэгчдийнхээ дунд зар сурталчилгааны асар том сүлжээг үүсгэсэн. Төвлөрсөн сервер байхгүй учир тоон системээр зөөгдөж буй файлуудыг хэн хаанаас юу зөөж буйг мэдэх боломжгүй. Гэхдээ 2003 оны 6 сарын байдлаар Media Desktop програмынхаа тусламжтайгаар нийтдээ 270 сая татан авалт хийгдсэн гэдэг статистик гаргасан.


Иймээс шүүх зөвхөн peer-to-peer SW гаргасных нь төлөө үйл ажиллагааг нь хаах боломжгүй байсан. 2001 оны 10 сарын 2нд RIAA-оос Kazaa-гийн эсрэг шүүхэд гомдол мэдүүлсэн. Мөн л өмнөх Napster шиг зохиогчийн эрх хулгайлж байна гэсэн боловч Kazaa-гийн үйл ажиллагаа хууль ёс байсан. Гэхдээ хэрэглэгчид нь гэм буруутай гэж шүүх үзсэн. Гэвч хэрэглэгчид нь хэн болохыг олж мэдэх боломжгүй байсан. RIAA-ийн ерөнхийлөгч Cary Sherman ISP-гээр нь дэлхий даяар хэрэглэгчидийн энэ үйлчилгээнийх нь эрхийг хаалгуулна гэж мэдэгдэж байсан байна.


АНУ-ын холбооны шүүх Sharman Networks ХХК-г хэдийгээр Kazaa гадаадын компани ч гэсэн Kazaa-г California-ийн шүүхэд өгч болно гэж үзсэн.


2003 оны 4 сарын 25нд эдгээр компаниудын эсрэг томоохон давалгаа бий болсон.


Grokster Ltd. (Grokster software), StreamCast Networks Inc. (Morpheus software) гэсэн 2 компанийг Лос Анжелесийн дүүргийн шүүхэд өгсөн байна. Мөн л хуучины адил хууль бусаар худалдаа хийсэн гэсэн үндэслэлээр буруутгасан байна. Шүүгч Stephen Wilson-ий шийдвэрээр дээрх 2 компанийг гэм буруутай буюу хууль бусаар худалдаа хийсэн хэмээн үзсэн ч тэдэнд хариуцлага хүлээлгэх эрх зүйн ямар нэгэн үндэслэл байхгүй байсан байна.


RIAA нь хожим нь бид энэхүү програмыг ашиглаж татаж авалт хийсэн хувь хүн бүхэнтэй хариуцлага тооцож, арга хэмжээ авах болно хэмээн зарласан байна. Ингээд 2002 оны намраас 2300 коллеж, их сургуулийн оюутнуудад эдгээр хууль бус татан авалтаа зогсоохыг сануулсан захиа, мэдэгдэл хүргүүлсэн байсан бөгөөд ингэснээр хууль бус дуу, бичлэг татан авалт нь багасч RIAA-д өдөр болгон 10000$-ийн орлого ордог болсон байна.


Ингээд хөгжим, дуу бичлэгийн салбарынхан дээрх сануулгыг насанд хүрсэн худалдан авагчдад хүргэсэн боловч CD-ний борлуулалт буурсаар л байв. 2003 оны хавар RIAA Kazaa and Grokster-ийн хэрэглэгчдэд “хэрвээ та хууль зөрчвөл хуулийн өмнө хариуцлага хүлээнэ. Харин үүнээс сэргийлэх нь маш амархан та зүгээр л: дууг бүү хулгайл!!! ” гэсэн үгтэй мессежийг тараасан.


Хөгжим, дуу бичлэгийг интернетээр тараах нь CD-ний борлуулалтыг багасгасан.


2000 онд CD-ний борлуулалт $35.5 тэрбум байсан бол 2001 онд $33.7 тэрбумаар буюу 5%-иар буурсан байна. Nielsen SoundScan-ий судалгаагаар CD 2000 оныхоос 8.8 хувиар буурсан нь нийтдээ 100 сая CD болон хуурцаг худалдагдаагүй гэсэн үг юм.


Шүүмжлэгчид хөгжим дуу бичлэгийн салбарынхныг одоо байгаагаасаа харьцангуй бага үнээр CD хуурцгийг зарж борлуулахыг шаардсаар байсан байна.




No comments:

Post a Comment