Wednesday, November 18, 2009

Chapter 14

Chapter 14: Case Study
Австралийн Викториа мужийн орон нутгийн гал сөнөөх газарт нэвтрүүлсэн шинэ систем
Энэ гал сөнөөх газар нь дэлхийн хамгийн том сайн дурынхнаас бүрдсэн үйлчилгээ бөгөөд нийт 63000 сайн дурын гишүүд, 1200 гаруй гал сөнөөх станцтай, 850 тогтмол үйл ажиллагаа явуулагч удирдах төвтэй юм. Энэ байгууллага нь 2,5 сая хүний 980,000 гэр, 150,182 км2 газар нутгийг хариуцан ажилладаг юм. 2001-2002 оны байдлаар нийт 34,139 тохиолдол бүртгэгдсэн байна. Уг гал сөнөөх газрын сайн дурынхантай амжилттай тогтоож дайчилж чадах эсэхээс амьдрал үхэл шалтгаалдаг байна.


Саяханыг хүртэл гал сөнөөх газар нь олон технологиудыг ашигладаг ба тэднийгээ удирдах зэрэг дээр үйл ажиллагаа нь нэг л сайн уялдаж өгөхгүй байв. Эдгээр технологиуд нь илүүдсэн гэхэд болохоор, ихэвчлэн хоорондоо нийцэхгүй, өгөгдлүүдийг хянаж чадахгүй байсан. Гал сөнөөх газрынх нь өгөгдлүүд нь найдвартай бус, баталгаагүй байдаг байв.
Энэ бүхнээс болж уг газар нь зөвлөгөө өгөгч компанид хандан гэрээ хийсэн байна. Уг гэрээний дагуу сайн дурынхныг мэдээллээр хангах, илүү уялдаа холбоо бүхий систем бүхий “Онлайн Бригад” нэртэй вэб сайт хийлгэв. Хамгийн чухал төсөл нь яаралтай тусламжийн менежментийн систем байсан бөгөөд энэ нь онц аюултай нөхцөлд байгаа гал унтраагчдад шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг шийдвэрлэдэг байна. Энэ нь мөн орон нутгийн мэдээллийн системийг дэмжин ажилладаг бөгөөд ингэснээр гамшиг болсон газрын байрлалыг тодорхой мэдэх, аюултай бараа үйлдвэрлэгч үйлдвэрийн бүс, үйл ажиллагааны урьдчилсан төлөвлөгөө, ба гамшигтай холбоотой боловсрол олгох үйл ажиллагаануудыг шийдэх шийдэл болсон.
Бусад чухал төслүүд нь санхүү, хөрөнгийн менежмент, хүний нөөц, удирдлага болон сайн дурынхны харьцдаг портал, орон нутгийн эрх баригчдын портал, бусад мужийн агентлагууд, a performance management system зэрэг асуудлуудад чиглэж байв.
Төсөл бүрд гал сөнөөх газар мэдээллийн шаардлагыг судлан, олон янзаар үнэлж, бизнес процессоо эргэн харж, бизнес кейсээ хөгжүүлж, нэвтрүүлэлтийн хуваариа зохион өөрсдийн зорилгыг маш нухацтайгаар тодорхойлсон байна. Үүний үр дүнд гал сөнөөх газар хаана тусламж хэрэгтэй байна тэнд тэд бэлэн байх болсон.


Хэсэг 14,1      Бүтэн текст
Мэдээллийн системийг Бизнес төлөвлөгөөтэй холбох нь
Байгууллагын мэдээллийн шаардлагыг тодорхойлох
Системийн хөгжүүлэлт ба Байгууллагын өөрчлөлт
Викториа мужийн орон нутгийн гал сөнөөх газрын систем нь шинэ мэдээллийн систем хөгжүүлж буй олон газруудад тулгардаг асуудлуудыг харуулна. Шинэ систем байгуулахад байгууллагын оршин байгаа мэдээллийн системийн асуудлууд, хандаж буй хүмүүсийн мэдээллийн хэрэгцээ, зохистой технологи сонгох, бизнес процессийг дахин загварчлах зэрэгт анализ хийх шаардлагатай.
Энэ бүлэгт шинэ мэдээллийн системийг яаж төлөвлөж , байгуулж, суурилуулах вэ гэдгийг судлаад зогсохгүй тэдгээр нь байгууллагын ажлыг яаж өөрчилдөг болох талаар судлах болно.

Мэдээллийн системийг бизнесийн төлөвлөгөөтэй холбох нь
Байгууллагын мэдээллийн хэрэгцээний системийн хөгжил ба байгууллагын өөрчлөлтийг үндэслэх
The Victoria Country Fire Authority-н систем байгуулагч программ нь шинэ мэдээллийн системийн хөгжил дэх ажлын хүчин зүйлсүүдийг хийсвэрлэн бүтээдэг. Менежмент нь системийн бий болгогч нөлөөг хянах ба үүний үр ашиг зардлыг үнэлэх ёстой. Шинэ мэдээллийн систем нь төлөвлөгдсөн байгууллагын өөрчлөлтийн үйл явцыг тусгасан.

Төлөвлөгдсөн байгууллагын өөрчлөлтийн систем
Шинэ мэдээллийн системийг бий болгох нь төлөвлөгдсөн байгууллагын өөрчлөлтийн нэг төрөл юм. Шинэ мэдээллийн системийн танилцуулга нь шинэ техник хангамжаас илүүтэйгээр программ хангамжтай холбогддог. Мөн энэ нь мэргэжил, чадвар, менежмент болон байгууллага дах өөрчлөлтийг агуулна.  Шинэ мэдээллийн систем бүтээж байгаа нь байгууллагыг шинээр бий болгож байгаа явдал юм. Системийг бий болгогчид систем нь байгууллагад хэрхэн бүхэл байдлаар нөлөөлөхийг ойлгох ёстой.


Мэдээллийн системийг бизнесийн байгууллагатай холбох нь
Ямар шинэ системийг бий болгохоо шийдэх нь байгууллагын төлөвлөлтийн процессийн амин чухал хэсэг хэсэг юм. Байгууллагууд нь, өөрсдийн ерөнхий бизнесийн төлөвлөгөөг дэмжих мэдээллийн системийг хөгжүүлэх хэрэгтэй. Бизнес ба системийн хүрээний стратегийн төлөвлөгөөн дөх тодорхой төсөл сонгогдсоноор мэдээллийн системийн төлөвлөгөө хөгжих боломжтой болно.

Мэдээллийн системийн төлөвлөгөө
Төлөвлөгөө нь корпорацийн зорилгуудын илэрхийллүүдийг агуулах ба тэдгээр зорилгуудын биелэлтэнд мэдээлийн технологи хэрхэн дэмжлэг үзүүлэхийг тодруулдаг. Тайлан нь ерөнхий зорилгууд хэрхэн тодорхой системийн төслөөр хангагдахыг харуулна. Төлөвлөгөө нь техник хангамжийн гүйцэтгэл, цахим харилцаа, хяналтын төвлөрөл  ба задрал, өгөгдөл, техник хангамж мөн шаардлагатай байгууллагын өөрчлөлт зэрэг түлхүүр менежментийн шийдвэрүүдийг илтгэнэ.


Байгууллагын мэдээллийн шаардлагыг үндэслэх нь
Үр дүнтэй мэдээллийн системийн төлөвлөгөөг хөгжүүлэхийн тулд байгууллага үүний талаарх урт ба богино хугацааны нөхцөлт мэдээллийн шаардлагын талаар тодорхой ойлголттой байх ёстой. Байгууллагыг бүхэо байдлаар авч үзсэн, чухал мэдээллийн шаардлагыг үндэслэх хоёр үндсэн мөчлөгүүд нь байгууллагын шинжилгээ ба амжилтын хүчин зүйлүүд юм.

Байгууллагын шинжилгээ (Бизнесийн системийг төлөвлөх)
Энэ нь түлхүүр хүчин зүйлс ба байгууллагын өгөгдлийн чанарыг тодорхойлоход туслана. Байгууллагын шинжилгээний хандлагад хэрэглэгддэг гол зам нь олон менежерээс тэд хэрхэн мэдээллийг ашигладаг, хаанаас мэдээллээ авдаг, тэдний зорилго юу болох, тэд шийдвэрийг хэрхэн гаргадаг мөн түүнчлэн тэдний өгөгдлийн хэрэгцээ юу болох талаар асуух явдал юм.

14-1 зураг. Үйл явц/өгөгдөлийн ангиллын матрикс
Энэхүү график нь ямар өгөгдлийн ангилал нь байгууллагын үйл явцад шаардлагатайг, мөн түүнчлэн өгөгдлийн хэрэглэгчдийн бүтээгчид нь ямар үйл явцууд болохыг тайлбарладаг. Байгууллагын шинжилгээний сул тал нь: Энэ нь цуглуулахад үнэтэй бөгөөд шинжилгээ хийхэд төвөгтэй нүсэр их өгөгдлийг бий болгодог явдал юм. 







Стратегийн шинжилгээ ба амжилтын чухал хүчин зүйлс
Эдгээрийн хандлага нь байгууллагын мэдээллийн шаардлага нь менежерийн цөөн тооны амжилтын чухал хүчин зүйлсээр тодорхойлогддог хэмээн маргалддаг. Хэрэв эдгээр зорилгууд нь биелвэл компани ба байгууллагын амжилт баталгаажна. Амжилтын чухал хүчин зүйлсүүд  нь үйлдвэрлэл, компани, менежер ба орчноос шалтгаалдаг. Шинэ мэдээллийн систем нь компанийг эдгээр зорилгуудтай уялдуулах мэдээллийн үндсэн дээр төвлөрвөл зохино.

14-2 хүснэгт. Амжилтын чухал хүчин зүйлсүүд ба байгууллагын зорилго






14-2 зураг. Системийг хөгжүүлэх зорилгоор хүчин зүйлсийг ашиглах нь
CSF хандлага нь өөрсдийн CSF-г тодорхойлох зоорилгоор түлхүүр менежерүүдтэй ярилцсан ярилцлага дээр тулгуурлана. CSF аргын давуу тал нь  : энэ нь байгууллагын шинжилгээнээс бага хэмжээний шинжлэх өгөгдлийг гаргадаг. Зөвхөн шилдэг менежерүүдийг сурвалжилдаг ба асуултууд нь цөөн CSF дээр төвлөрсөн байдаг.


Системийн хөгжил ба байгууллагын өөрчлөлт
Мэдээллийн технологи нь байгууллагын өөрчлөлтийн төрөл бүрийн өнцгөөс хандаж чадна. 14-3 загвар нь автоматжуулалт, хийсвэрлэлт, дахин инженерчлэл, загварын өөрчлөлт гэсэн байгуулагын бүтцийн дөрвөн өөрчлөлтийг үзүүлжээ.

14-3 зураг. Байгууллагын өөрчлөлт риск ба анхаарлыг дагуулна


Байгууллагын өөрчлөлтийн хамгийн нийтлэг хэлбэрүүд нь автоматжуулалт ба хийсвэрлэлт бөгөөд бага рисктэй. Эдгээр нь удаан хөдөлгөөнтэй удаан хувирдаг. Хамгийн IT боломж бүхий нийтлэг хэлбэр нь автоматжуулалт юм.



Бизнес процессийн дахин инженерчлэл ба процессийн сайжруулалт
Өнөөгийн олонх компани өөрсдийнх нь бизнес процесст дэвшил авчрах шинэ мэдээллийн системийг бий болгох тал дээр төвлөрөн ажиллаж байна. Эдгээр төслүүдийн зарим нь бизнесийн үйл явцын дахин бүтэц хийх явдлыг тусгадаг.

Бизнес процессийн дахин инженерчлэл
Хэрэв байгууллага тооцоолох хүчийг ашиглахаасаа өмнө дахин нарийвчлан бодож өөрсдийн бизнесийн үйл явцыг бий болговол тэд мэдээллийн технологи дох хөрөнгө оруулалтаасаа илүү их ашиг олж чадна.

Үр дүнтэй дахин инженерчлэл дэх алхмууд
Компанийн хийж чадах хамгийн чухал стратегийн шийдвэрүүдийн нэг нь бизнесийн процесстоо дэвшил гаргахад  компьютерийг хэрхэн ашиглах тухай бус харин бизнесийн процессийн дэвшилд ямар зүйлс хэрэгтэй болохыг ойлгох юм. Хэрэв ямар нэгэн буруу үйл явцад системийг ашиглавал гаргах байснаасаа илүү хор хөнөөлийг үүсгэнэ.Менежерүүд ямар бизнесийн процессууд нь хамгийн их төвлөрөх шаардлагатай болохыг тодорхойлж, шинэ мэдээллийн технологийг нэвтрүүлж байх үедээ энэ асуудлыг бүр ч ихээр анхаарах шаардлагатай.
Мэдээллийн систем нь шинэ загварын сонголтыг төрөл бүрийн үйл явцын үр дүнд хийж чадах ба тэдгээрийгээ дэмжиж ажилладаг.

Процессийн дэвшил:  Бизнесийн үйл явцын менежмент, нийт чанарын менежмент ба Six Sigma
BPR нь  нэг удаагийн үр дүн үзүүлэх ба өөрчлөлт шаардлагатай байгаа нэг буюу хоёр стратегийг тодорхойлох асуудал дээр төвлөрдөг. Гэхдээ байгууллагад маш их бизнесийн процессууд байдаг.

Бизнес процессийн менежмент
BPR нь байгууллагыг тасралтгүй шинэчлэл хийх боломжийг олгодог ба ажлын урсгалтын менежмент, бизнес процессийн загварууд, чанарын менежмент, өөрчлөлтийн менежмент мөн үргэлж хянагдах боломжтой стандартчлагдсан хэлбэртэй бизнесийн үйл явцыг бий болгодог багажуудыг агуулна. Программ хангамжийн багажууд нь бизнесийн процессуудыг автоаматаар гүйцэтгэж, өгөгдлийн суурь болон төрөл бүрийн эх сурвалжаас өгөгдлийг гаргаж, төрөл бүрийн системд трансакцион үүсгэдэг.
Ерөнхий чанарын менежмент ба Six Sigma
Чанарын менежмент нь тасралтгүй үйл явцын дэвшлийн нэгэн өөр салбар юм. Байгууллагын үр дүнт чанарыг нэмэгдүүлэхийн тулд компани заавал бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, үйлчилгээ үйл ажиллагаандаа дэвшил нэвтрүүлэх ёстой. TQM өөртөө чанарын хяналтыг агуулдаг.

Мэдээллийн систем нь чанарын дэвшлийг хэрхэн дэмждэг вэ?
TQM ба six sigma нь дахин инженерчлэлийг бодвол илүү урт хугацаатай байдаг.  TQM нь тасралтгүй дэвшил гаргахад төвлөрдөг ба гэнэтийн их өсөлтийг хүлээдэггүй. Six Sigma нь статистикийн шинжилгээнүүдийг багаж болгон ашигладаг ба жижиг хэмжээний дэвшил гаргадаг. Гэхдээ заримдаа, үйл явцууд нь бүрэн түвшинд хүрэхийн тулд дахин инженерчлэл шаардлагатай байдаг.
Бизнесийн нэгдмэл загвар
Өнөө үед бизнес нь уламжлалт системийн хэрэгцээ бус харин холимог функцийн процессийн дагуу улам бүр хөгжсөөр байна. Тэд, үйлчлүүлэгчийн харилцааны менежмент, нийлүүлэлтийн менежмент болон бизнесийн системүүдийг хооронд нь нарийн уялдаа холбоотойгоор ажиллуулахыг хүсдэг ба мөн эдгээр системүүдээ үйлчлүүлэгч, нийлүүлэгч болон бизнесий хамтрагчиддайгаа нягт холбохыг хүсдэг. Мөн бизнес нь бизнесийн хэрэгцээ, веб үйлчилгээнүүд болон бусад нэгдмэл технологуудыг шинэ өргөн хүрээний бизнесийн үйлчилгээний платформ байдлаар ашиглан илүү үнэ цэнэд хүрэх зорилготой.
Бизнесийн програм хангамжийг өргөжүүлэх нь
Бизнесийн програм хангамж нь улам бүр уян хатан бөгөөд бусад системүүдтэй нэгдэх өргөн боломжтой болсоор байгаа. Үндсэн бизнесийн програм хангамж нийлүүлэгчид нь үйлчлүүлэгчийн харилцааны менежмент, нийлүүлэлтийн менежмент, шийдвэрийг дэмжих, бизнесийн орц мөн бусад бизнесийн функцүүдэд зориулсан сүлжээгээр ашигллах боломжтой програм хангамжийг хөгжүүлсэн.
Үйлчилгээний платформ болон бизнесийн процессийн менежент
Байгууллага нь технологийн хөрөнгө оруулалтаасаа илүү өгөөж хүртэхийг эрмэлздэг ба шинэ буюу илүү сайжирсан бизнесийн процесс дээр үндэслэгдсэн цогц үйлчилгээг бий болгох тал дээр төвлөрч ажиллаж байна. Эдгээр үйлчилгээнүүд нь уламжлалт бизнесийн хэрэгцээнээс илүүтэйгээр холимог функцийн нэгдлээр хангагддаг бизнесийн өргөн үйлчилгээн дээр үндэслэгдсэн. Үйлчилгээний платформ нь хэрэглэгч , ажилчид, менежрүүд эсвэл бизнесийн хамтрагчидад их хэмжээний тугшлагыг бий болгохын тулд хэд хэдэн бизнесийн функ, бизнесийн нэгж мөн бикнесийн хамтрагчдаас үүдэлтэй олон хэрэгцээг нэгтгэдэг.

Менежментийн боломж, эргэлзээ ба шийдэл
Бизнесийн хэрэгцээг хэрэгжүүлэх нь технологийн шийдэл гэхээсээ илүүтэйгээр бизнесийн шийдэл юм. Компаниуд нь хэрэглэгчийн харилцааны менежмент, нийлүүлэлтийн менежмент мөн бизнесийн систем нь шийдэж чадахуйц асуудлыг тодорхойлж байгаадаа итгэлтэй байх хэрэгтэй.
Боломж
Бизнесийн хэрэгцээний хэтийн төлөв болон аюул занал нь 2уулаа байгууллагын үйл ажиллагааг үндсээр нь өөрчлөх хүчин чадалд оршиж байдаг.
Менежментийн эргэлзээ
Хэдийгээр бизнесийн хэрэгцээ нь байгууллагын зохицолдлогоо үр нөлөөт байдал болон шийдвэр гаргалтыг нэмэгдүүлдэг боловч тэрнийг амжилттай бий болгож ашиглах нь хэцүү байдаг. Бизнесийн систем болон нийлүүлэлтийн менежмент мөн хэрэглэгчийн харилцааны менежментийн салбарт хөрөнгө оруулж буй компаниудын ихэнхи хувь нь /70 орчим хувь нь/ төлөвлөсөн хэмжээний үөр ашгийг хүртэж чаддаггүй эсвэл анх төлөвлөсөн хэмжээний зардлаасаа илүүг гаргах шаардлагатай болдог. Бизнесийн хэрэглээ нь бүрэн хэмжээний програм хангамж мөн цаг, мөнгө, түүнчлэн туршлагатай байдлыг шаарддаг.
Байгууллагын өөрчлөлтийн шаардлага
Бизнесийн хэрэглээ нь зөвхөн гүн гүнзгий технологийн өөрчлөлтөөс гадна үйл ажиллагааны суурь өөрчлөлтийг шаарддаг.
Бизнесийн процесс нь байгууллагын бүтэц болон соёлын адилаар гайхалтай өөрчлөгдөж байдаг.
Ажилчид нь шинэ мэргэжлийн функцууд ба боломжуудыг заавал хүлээн авч байх ёстой. Тэд шинэ процессийн  цогцыг яаж гүйцэтгэхийг сурах, мөн түүнчлэн тэдний системд оруулсан мэдээлэл нь компанийн бусад хэсгүүдэд хэрхэн нөлөөлдөг талаар судлах шаардлагатай байдаг.
Стратегийн үнэ цэнийг ойлгох,өгөгдөл ба өгөгдлийн менежмент
Компаниуд бизнесийн хэрэглээнээс олох стратегийн ашигт хүрэх асуудлыг амжилттай хэрэгжүүлэх боломжгүй байх магадлалтай. Хэрэв бизнесийн хэрэглээнээс үүдсэн ерөнхий процесс нь фирмийг өрсөлдөгчдөөсөө ялгарах давуу талыг бий болгох онцгой процесс үүсгэх боломжийг хааж байвал дээрх бүтэлгүйдэлд хүрэх юм.
Бизнесийн хэрэглээ нь өмнөх өөр системүүд ба өөр хэсгүүдэд дэмжлэг байдлаар орсон мэдээллийг шаардаж байдаг. Байгууллага өгөгдлийг хэрхэн ашигладаг ба өгөгдөл нь хэрэглэгчийн харилцааны менежмент, нийлүүлэлтийн менежмент ба бизнесийн системд хэрхэн ашиглагдах нь том  хэмжээний судалгаа шаардах ажиллагаа юм.

Байгууллага бүрийн үндсэн хоёр зорилго бол зардлаа нөхөх, ашигтай ажиллах юм. Зардлаа нөхөх гэдэг бол хугацаанд нь бүх төлбөрийг төлж дуусгах чадварыг хэлнэ. Ашигт ажиллагаа гэж ашиг бий болгох чадварыг хэлнэ. Компанийн зардлаа нөхөх чадварыг тэнцэл сайн харуулдаг, харин ашигт ажиллагааг ашиг, алдагдлын тухай тайлан харуулдаг.

Тэнцэл нь
( заримдаа түүнийг пүүсийн санхүүгийн байдлын тухай тайлан гэж нэрлэдэг) компаний болон хувь нийлүүлсэн хөрөнгийн тодорхой хугацаан дахь актив, пассивийн жагсаалтыг агуулдаг. Баланс гэрэл зурагтай л адил юм.

Актив
- байгууллагын өртөг бүхий өмч. Тэдгээрийг түүнчлэн байгууллагын нөөц гэж нэрлэдэг. Бараа, үйлчилгээг үйлдвэрлэх зорилгоор ашиглаж, солилцдог тул активууд өртөгтэй байдаг. Жишээ нь та морины байрны эзэн байгаад газар, саравчтай бол бусад нь ч гэсэн танай байгууллагын актив болно. Бэлэн мөнгө ч гэсэн актив болох бөгөөд жишээ нь түүгээр мориндоо зориулж тэжээл худалдан авч болно. Актив нь түүнийг эзэн нь өөртөө ашигтайгаар ашиглаж чадах чадвартай байдаг.

Пассив
- Энэ бол байгууллагын өр юм. Пассив нь банкны болон арилжааны зээлээс үүсэж болно. Өөрийн хөрөнгө энэ бол байгууллагын эзний эзэмшлийн хэсэг юм. Ингэхлээр өөрийн хөрөнгө гэдэг бол актив, пассивын хоорондын зөрүү юм. Өөрийн хөрөнгө бол эздээс байгууллагад оруулсан хувь ба хуваарилагдаагүй ашгаас бүрдэнэ.



Шинэчлэл
Шинэчлэл гэдэг нь хуучин системийг шинэ системд шилжүүлэн өөрчлөх процессыг хэлнэ. Шинэчлэл хийхэд хэрэгжүүлэх 4 гол стратеги бий. Үүнд: паралель стратеги, шууд cutover хийх стратеги, the pilot study strategy, and the phased approach strategy.


Паралель стратеги нь системийг ашиглагч хэн бүхэн шинэ системийн функцүүдийг сурч, ойлготол нь хуучин системээ давхар авч явах стратеги юм. Энэ нь хамгийн аюулгүй шинэчлэл юм. Учир нь үйл явдлын алдаа, процессын тасалдал зэрэг гарах үед хуучин систем нь хавсарга хэлбэрээр гүйцэтгэх боломжтой байдагт оршино. Үнэтэй , зардал их шаардах стратеги.

The direct cutover стратеги нь хуучин системийг бүхэлд нь тодорхой товлосон өдөрт солих стратеги юм. Энэ нь маш эрсдэлтэй , магадгүй шинэ системд ноцтой асуудал тулгарвал паралель стратеги хэрэгжүүлэн 2 системийг зэрэг ашигласнаас илүү үнэтэй тусч болзошгүй. Өөр систем байхгүй тул буцах зам байхгүй. Зөрчил , тасалдал ба засах зардал гээд асар их зардал гарч болзошгүй.

The pilot study strategy нь шинэ системийг байгууллагын тодорхой хязгаар бүхий хэсэгт, тухайлбал гүйцэтгэлийн нэгж хэсэгт танилцуулах замаар хүрээгээ тэлэхийг хэлнэ. Танилцаж дууссаны дараагаар саадгүй ажиллаж байвал байгууллагын үлдсэн хэсэгт нэг зэрэг, эсвэл шат дараатайгаар нэвтрүүлнэ.

The phased approach strategy нь шинэ системийг үе шатаар функцээр нь эсвэл байгууллагын нэгжид танилцуулах арга юм.

Хуучин системээс шинэ системд шилжихэд эцсийн хэрэглэгчид нь шинэ системийг ашиглах талаар сургалтанд хамрагдсан байх хэрэгтэй.

Бүтээгдэхүүн ба ашиглалт
Шинэ систем суулгасны дараа эсвэл шинэчлэл хийсний дараа тухайн системийг бүтээгдэхүүн гэхэд болно. Энэ үе шатанд системийг хэрэглэгч болон техникийн мэргэжилтэн хоёул үнэлэлт дүгнэлт өгөн анхны хүсэж байсан даалгаврын дагуу биелэгдсэн эсэхийг шалгадаг.

Хүснэгт 14-4-д систем хөгжүүлэлтийн үйл ажиллагааг дүгнэв.




Системийг загварчлах болон зохиох: Бүтэцлэгдсэн болон объект хандалтат арга зүй

Системийг загварчлах болон зохиох олон арга байдаг. Тэдгээрээс бүтэцлэгдсэн болон объект хандалтат аргууд нь илүү алдартай.

Бүтэцлэгдсэн арга
Бүтэцлэгдсэн арга нь баримт бичиг, анализ хийхэд, мэдээллийн системийг загварчлахад 1970-аад оноос хойш ашиглагдаж байна. Бүтэцлэгдсэн гэдэг нь алхам алхамаар дээрээс-доош, хамгийн өндөр түвшнээс эхлэн, хамгийн хийсвэр ерөнхий зүйлийг ч онцгой доод түвшинд хүртэл нь задалдаг.


Системийн бүрэлдэхүүн хэсгийн процесс болон өгөгдлийн урсгалуудыг дүрсэлдэг гол хэрэгсэл бол өгөгдлийн урсгалын диаграмм юм. Өгөгдлийн урсгалын диаграмм нь мэдээллийн урсгалын диаграммын логик график загварчлал , системийн модулиудыг удирдаж болохуйц түвшингүүдэд хуваадаг.

Доорх зураг 14-7-д мэйлээр их сургуульд бүртгүүлэх ажиллагааг загварчилсан хялбар загварыг үзүүлэв.







Объект хандалтат хөгжүүлэлт
Бүтэцлэгдсэн арга нь процессийг загварчлахад илүү дөхөм байдаг боловч өгөгдлийг загварчлах тал дээрээ муу. Харин объект хандалтат арга бол энэ асуудлыг шийдэж чадах бөгөөд объектийг системийн шинжилгээ болон загварын гол нэгж болгон авч үздэг байна. Систем нь объектуудын нийлмэл ба тэдгээрийн харилцааг харуулсан байдлаар загварчлагддаг.

Объект хандалтат загварчлал нь класс болон удамшил гэсэн ерөнхий ойлголтын дор явагддаг. Объект нь тодорхой класст хамаарч, эсвэл адил объектуудаар тус тусын онцлогтой класс бүхий ерөнхий категори үүсгэдэг.
Зураг 14-9 д класс болон удамшлын жишээг харна уу.


Unified Modeling Language (UML) нь объект хандалтат системийн график диаграмм ашиглалтын стандарт болоод байна. Гол загвар нь анализ, дизайн, гүйцэтгэлийг дэмждэг. UML нь бүтэцлэгдсэн диаграмм ба төлөв байдлын диаграмммуудыг ашигладаг.

Бүтэцлэгдсэн диаграмм нь класс хоорондын харилцааг тодорхойлоход ашиглагдана. Зураг 14-9 нь классын диаграммын жишээ болно. Энд ажилчин класс болон бусад классуудын хоорондын хамаарлыг харуулж байна.

Төлөв байдлын диаграмм нь объект хандалтат системийн
Зураг 14-10-д use case диаграмм гэж нэрлэгдэх  харуулав.
Use case диаграмм нь систем болон actor-н хоорондын хамаарлыг дүрсэлдэг. Actor гэдэг нь(диаграммд хүнээр дүрслэгдсэн)  гадаад нэгжийг системд илэрхийлдэг.

and the use case represents a series of related actions initiated by the actor to
accomplish a specific goal. Several interrelated use cases are represented as ovals within a
box. Use case modeling is used to specify the functional requirements of a system, focusing
on what the system does rather than how it does it. The system’s objects and their
interactions with each other and with the users of the system are derived from the use
case model.



Зураг 14-10 Use case диаграммын загвар нь системийн функц, объектууд хоорондоо болон системийн бусад хэрэглэгчидтэй хэрхэн харилцдаг талаар харуулж байна.


COMPUTER-AIDED SOFTWARE ENGINEERING(CASE)
CASE нь програмын хэрэгсэл ашиглан хөгжүүлэгчдийн багасгах хэрэгтэй гэж тодорхойлсон давтамж ихтэй ажлыг автоматжуулах арга зүй юм. CASE хэрэгслүүд нь илүү тодорхой баримт бичиг бүрдүүлэх, болон багынхны  хөгжүүлэлтийн амжилтыг нэмэгдүүлдэг. Олон CASE хэрэгслүүд компьютерт суурилсан, хүчирхэг график ашиглах боломжтой.

CASE хэрэгслүүд хүснэгт боловсруулах, диаграм байгуулах, дэлгэцийн харагдац, гүйцэтгэгчид тайлан боловсруулах, өгөгдлийн тайлбар толь, дэлгэрэнгүй тайлан, анализ болон хэрэгслүүдийг шалгах, код , баримт бичиг үйлдэгчийн үйл ажиллагааг хялбарчилсан автомат графикуудтай.

CASE хэрэгслүүд нь ерөнхийдөө дараах зүйлсийн бүтээмж болон чанарыг сайжруулахыг зорьдог гэж ойлгож болно.

·         Enforce a standard development methodology and design discipline
·         Хэрэглэгч болон техникийн мэргэжилтний хоорондын харилцааг сайжруулах
·         Organize and correlate design components and provide rapid access to them using a design repository
·         Automate tedious and error-prone portions of analysis and design
·         Automate code generation and testing and control rollout


Хэсэг 14.4
Уламжлалт системийн амьдралын цикл
Prototype
End-User development
Хэрэглээний програмын багц болон аутсоурсинг
Window on Technology

            Уламжлалт системийн амьдралын цикл
Системийн амьдралын цикл нь мэдээллийн системийн байгуулалтын хамгийн эртний аргын нэг юм. Амьдралын циклийн арга нь систем байгуулах үе шат, системийн хөгжүүлэлтийг албан ёсны үе шатанд хуваадаг. 
Системийн амьдралын циклийн арга нь эцсийн хэрэглэгч болон системийн мэргэжилтний хөдөлмөрийг хуваарилахад дэмжлэг үзүүлдэг. Техникийн мэргэжилтнүүд, тухайлбал системийн шинжээч, программистууд системийн шинжилгээ, дизайн, нэвтрүүлэлтийн ажил зэргийг хариуцдаг бол эцсийн хэрэглэгчид тэдний ажилд хэрэг болох мэдээлэл, хэрэглэгчийн шаардлагыг тодорхойлж өгдөг. Мөн системийн амьдралын цикл нь албан тодорхойлолт, бичиг баримт бэлтгэдгээрээ онцлог.
Системийн амьдралын циклийн арга нь одоог хүртэл томоохон цогц системийг хөгжүүлэхэд ашиглагдсаар байна. Хэдийгээр энэ арга нь зардал өндөр, цаг их шаарддаг, уян хатан бус байдаг ч систем хөгжүүлэгчид буцах болон цааш урагшлахад амьдралын циклийн арга нь “хүрхрээ” хэлбэрээр нэг ажил нь эхлэхээс өмнө өмнөх ажил нь дууссан байдаг байна.
Activities can be repeated, but volumes of new documents must be generated and steps retraced if requirements and specifications need to be revised.

Прототайп
Сонгодог хэллэгээр бол прототайп гэдэг арга. Японууд энэ аргыг маш өргөн хэрэглэдэг. Товчхондоо protype1->feedback->prototype2->feedback->....->prototypen->customer satisfaction

Жинхэнэ ажиллах хувилбар биш боловч эцсийн ажиллах систем ямар харагдах бүх дэлгэцийн урсгалыг ард талын логик кодыг хийлгүйгээр бүгдийг нь хийсээр байгаад захиалагч сэтгэл ханасан үед үндсэн үйлдвэрлэлээ эхлэх хэрэг.

Харамсалтай нь програм болгон дэлгэцтэй байдаггүй. Огт дэлгэц байхгүй програмууд маш их хийгддэг.

Энэ аргын үед ганц болгоомжлох зүйлс гэвэл шинжээчид прототайп хийхдээ сайнгүй тул хөгжүүлэгчидээрээ protype-ийг хийлгэдэг бөгөөд шинжээч хөгжүүлэгчийн харилцаа муудвал бүтэлгүйтэх аюултай. Мөн feedback-ийг захиалагчаас авах, түүнийг дараагийн protoype-д нэвтрүүлэх процессийг цэгцтэй зохион байгуулах асуудал бүтэлгүйтвэл бас л бүтэлгүйтэх аюултай.


Маш их бичиг цаасны ажлыг хэмнэхээс гадна prototype-ийн үр дүнд үүссэн гарц кодчилолдоо шууд reuse хийгддэг тул маш их хөдөлмөр хэмнэгддэг.

Прототайп-н үе шатууд:
1.      Хэрэглэгчийн үндсэн шаардлагыг тодорхойлох. Системийн дизайнер (ихэвчлэн мэдээллийн системийн мэргэжилтнүүд байдаг) хэрэглэгчтэй хамтран ажиллаж шаардлагыг нь бодитойгоор тогтооно.
2.      Анхны прототайпыг хөгжүүлнэ. Системийн дизайнер ажиллах прототайпаа хурдан хугацаанд үүсгэж, програмыг хурдан хугацаанд үйлдвэрлэхийн тулд хэрэгслүүдийг ашиглана.
3.      Прототайпыг хэрэглэнэ. Хэрэглэгч системтэй ажиллаж үзээд прототайп өөрийнх нь хэрэгцээнд нийцэж байгаа эсэхийг хянаад прототайпыг сайжруулах зөвшөөрлийг өгнө.
4.      Прототайпыг засварлах болон сайжруулах. Системийг хөгжүүлэгч хэрэглэгчийн хүсэлт ба шаардлагын дагуу прототайпыг сайжруулна. Прототайпыг сайжруулж ,  засвар хийсний дараагаар циклийн 3-р үе шатанд буцна. 3-р үе шатын дараа 4 гэх мэтээр хэрэглэгч сэтгэл ханамжтай болох хүртэл нь давтна.




Прототайп нь тодорхой бус шаардлага эсвэл дизайны шийдэлтэй тохиолдолд ашиглахад тохиромжтой. Мэдээллийн системийн эцсийн хэрэглэгчийн интерфэйсийн дизайныг гаргахад илүү үр нөлөөтэй.

End – User Development
Зарим төрлийн мэдээллийн системүүдийг эцсийн хэрэглэгчид техникийн мэргэжилтнүүдийн багахан туслалцаатайгаар хөгжүүлэгдэх боломжтой байдаг. Энэ хөгжүүлж буй тохиолдлыг эцсийн хэрэглэгчийн хөгжүүлэлт гэдэг. Програм хангамжийн хэрэгслийн 4 дэх үеийн хэлүүд үүнийг боломжтой болгож байгаа юм.
4дэх үеийн хэл гээд байгаа нь эцсийн хэрэглэгчдийг тайлан гаргах эсвэл програмын аппликэйшнийг техникийн мэргэжилтний бага зэргийн эсвэл бүр огт тусламжийг нь авалгүйгээр хөгжүүлчих боломжийг олгосон програм хангамжийн хэлүүд юм. Эдгээр 4 дэх үеийн хэрэгслүүд нь мөн түүнчлэн мэргэжлийн программистуудын бүтээмжийг нэмэгдүүлж байна.
Доорх хүснэгт 14-5д 7 категорид 4-дэх үеийн хэлнүүдийг хуваасан. Үүнд: PC програмын хэрэгсэл, query хэл, тайлан хийгч, график хэлнүүд, аппликэйшн хийгчид, хэрэглээний програмын багцууд , маш өндөр түвшний програмын хэлнүүд багтсан.




Хүснэгт 14-5
 
Хэрэглээний програмын багцууд
Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд олон систем хэрэглээний програмын багцад суурилан байгуулагдсан. Бүх бизнесүүдэд нийтлэг хэрэглээний програмууд байдаг. Жишээлбэл:цалингийн, тайлангийн , ерөнхий данс, эд хогшлын бүртгэл гэх мэт.
Нэгэнт л програмуудын багцууд нь байгууллагуудын хэрэгцээ шаардлагыг хангаж чадаж байгаа учир тэд өөрсдийн гэсэн програм бичих шаардлагагүй. Мөнгө болон цагаа хэмнэх боломжтой.
Доорх хүснэгт 14-12-д багцын зардлуудын харьцааг үзүүлэв.








Системийг хэрэглээний програм хангамжийн багц ашиглан хөгжүүлэхэд системийн шинжээч тухайн багцад үнэлэлт өгөх хэрэгтэй. Үнэлэх гол хэмжүүр нь багцууд функцүүдээр хангагдсан байх, уян хатан байх, хэрэглэгчид хэрэглэхэд дөхөм байх, техник болон програм хангамжийн нөөц, өгөгдлийн сангийн шаардлага, суурилуулалт ба дэмжлэг, баримт бичиг, худалдаачдын чанар, болон зардал юм. Request for Proposal (RFP)-д суурилан үнэлэлтээ өгдөг.

OUTSOURCING
Outsourcing гэдэг нь энгийн үгээр бол аль нэг байгууллага зардлаа багасгах үүднээс гадны орноос интернэт, цахилгаан холбоогоор дамжуулан хямд ажиллах хүч хөлсөлж байгааг хэлж байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол та бараг эх орондоо бүүр цаашлах юм бол гэртээ сууж байгаад л гадаадын компанид ажил хийж болно гэсэн үг.
Сэдэв 6-д дурдсан
Application service providers (ASPs) бол outsourcing-н нэг төрөл юм.
Outsourcing нь бүх байгууллагад ашиг тустай байгаад байдаггүй. Сул тал нь хэрэв сайн ойлголцож удирдаж чадахгүй бол ноцтой асуудал үүсгэж бас болзошгүй.
Хүснэгт 14-6 Систем хөгжүүлэлтийн аргуудын хандлагын харьцуулалт



Хэсэг 14.5
Боломжууд
Management challenges
Solution Guidelines
Opportunities
Шинэ мэдээллийн системүүд байгууллагуудад бүтцээ, харилцаа, ажлын урсгал, бүтээгдэхүүнүүд, ба үйлчилгээнүүдээ дахин загварчлах боломжийг олгож байна. Маш олон жишээнээс шинэ системүүд байгууллагад өндөр бүтээмж, гүйцэтгэлтэй ажиллах боломжийг олгож байгааг харж болно.
Management Challenges
Электрон худалдаа, электрон бизнес, дижитал фирмийн систем хөгжүүлэлтэнд ашиглах боломж байна.
Solution Guidelines
Дижитал фирмийн орчин нөхцөлд байгууллагууд технологийн чадамжаа байнга хурдан хугацаанд нэмэгдүүлж, өөрчилж, хуучныг халж байх хэрэгтэй. Програм хангамжийн багц, хэрэглээний үйлчилгээ хангагчид, оутсоурсингийн үйлчилгээ, зэрэг нь хурдан циклтэй joint application design(JAD), прототайп, ба дахин ашиглаж болох стандартчилагдсан пх-н хэрэгслүүдээс(и-худалдаа, и-бизнес-дээ цуг нэвтрүүлэх) шалтгаалж байна.

 





No comments:

Post a Comment