Tuesday, November 24, 2009

Case 1

Case 1 :Даймлер Крайслерийн хангамжийн шуурхай сүлжээ


Даймлер Крайслер нь Крайслер групп, Мерседес ба Смарт зорчигч тээврийн машин групп, мөн худалдаанд зориулагдсан машин үйлдвэрлэх нэгж гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. Тэрээр 14000 ханган нийлүүлэгчтэй ба 200 улсын 13000 борлуулах дэлгүүрүүдтэй буюу 37 орны 104 үйлдвэрт үйл ажиллагаагаа явуулдаг. Авто машины үйлдвэрлэл нь хатуу чанга өрсөлдөөн, хувирамтгай хямсгар үйлчлүүлэгчтэй байдаг. Тиймээс эдийн засгийн хувьд боломжийн шинэ загваруудыг аль болох түргэн зах зээлд оруулж ирэх шаардлагатай байдаг.


Даймлер Крайслер хамгийн эхний алхам болох авто машины загвараас эхлээд хамгийн сүүлчийн алхам болох авто машины засвар болон нэмэлт үйлчилгээ хүртэлх авто машины үйлдвэрлэл болон борлуулалтын алхам бүрийг үргэлж нарийн нягт хянаж байдаг. Үүний дараа нь өөрийн нийлүүлэгчидтэйгээ явуулдаг бүхий л үйл ажиллагааг автоматчилж нарийн оновчтой болгосон мэдээллийн системийг бий болгодог. Нэгдсэн төлөвлөлтийн систем нь борлуулалтын өгөгдлүүдийг цуглуулдаг бөгөөд бүтээгдэхүүний төлөвлөгөөг нийлүүлэгчидэд буцаан явуулдаг байна. Мөн бүтээгдэхүүний хэсэг нарийвчилсан мэдээлэл шаардлагатай тоо хэмжээнийхээ дагуу ирсэн эсэх, мөн яг диллерийн үзүүлэнгийн өрөөнөөс зарагдсан эсэхийг хянадаг.


Ханган нийлүүлэгчийн Глобал Портал нь Даймлер Крайслер болон түүний ханган нийлүүлэгчийн хооронд явагддаг бүхий л хамтын үйл ажилллагааг зохицуулж өгдөг. 6000 орчим Даймлер Крайслерийн ханган нийлүүлэгчид Даймлер Крайслерийн янз бүрийн биезнесийн группүүдтэй хамтран ажиллахын тулд энэ порталд бүртгэгдэж түүнийг ашиглах эрх авсан байдаг. Даймлер Крайслер энэ порталыг мөн дотоод үйл ажиллагаандаа янз бүрийн бизнесийн салбар хэсгүүдтэй мэдээллээ хуваалцахад ашигладаг.


Зохион бүтээлтийн хамгийн эхний үе Даймлер Крайслер ба түүний нийлүүлэгчид Powerway гэж нэрлэгддэг сүлжээний системийг хэрэглэдэг бөгөөд бүтээгдэхүүндээ хэрэглэх аливаа нарийвчилсан хэсгийг үйлдвэрлэлийн шугмандаа нэвтрүлэх зөвшөөрөл олгохоосоо өмнө чанарын хяналтын 9 дамжлагаар шалгаж үздэг байна. Урьд нь чанарын мэргэжилтэнгүүд Крайслерийн хэсгүүдийг зохион бүтээдэг мянга мянган компаниудын хэсгийнхээ чанарын талаар бичсэн мянга мянган хуудас цаасыг хадгалдаг байжээ. Хэрвээ жолооны дамжуулагч нь 8 инчээр богино байлаа гэж үзэхэд энэ тухай нийлүүлэгчдээ мэдэгдэх, алдааг засах загварт зөв тохирсон хэсгийг байрлуулах зэрэгт 3 долоо хоногийг зарцуулдаг байжээ.


Повервай нь цаасан дээр суурилсан энэ системийг дижитал холболтоор халсан байна. Ингэснээр бүрэлдэхүүн хэсгүүдийг зохион бүтээхээсээ өмнө загвар болон инженерийн шийдлүүдийг гарган тодорхойлж аливаа асуудал маш түргэн шйидвэрлэгддэг болжээ. Ийнхүү Крайслер нь шинэ шинэ машины загварыг түргэн гаргаж өрсөлдөөнд хүчтэй хэвээр үлдэж чадаж байна.

No comments:

Post a Comment