Wednesday, December 2, 2009

Systems Modeling Language


Систем загварчлалын хэл


Систем загварчлалын хэл бол систем инженерчлэлийн програмын өргөн хүрээний загварчлалын хэл юм. Энэ нь дэд систем болон системийн хүрээний шинжилгээ, загварчилгаа, хяналт, баталгаа гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. SysML нь ашиглах ба түгээх нээлттэй эхийн лицензийг агуулсан ба нээлттэй эхийн (open source) төслөөр бүтээгдсэн. SysML нь UML –ийн дүрслэлийг ашигладаг учраас UML –ийн дэд олонлогийн өргөжилт шиг харагддаг.


SysML нь програм хангамжийн төвлөрөл рүү хандсан UML –ээс илүү хэд хэдэн анхаарал татахуйц сайжралтыг системийн инжерерүүдэд санал болгож байдаг. Эдгээр сайжралтад дараахыг авч үзнэ. Үүнд:
• SysML нь илүү уян хатан бөгөөд ойлгомжтой байдаг. SysML UML –ийн програм хангамжийн төврөлийн хязгаарыг бууруулж өгдөг, мөн нөхцөлт болон параметрийн гэсэн 2 шинэ диаграмын төрлийн нэмдэг. Эхний үед нөхцөлт инженееринг ашигладаг байсан бол сүүлийн үед үр дүнгийн шинжилгээ ба чанарын шинжилгээг ашиглаж байгаа. Эдгээр сайжралын үр дүнд нь SysML нь техник хангамж, програм хангамж, мэдээлэл, үр дүн, хувь хүний болон тоног төхөөрөмж гэх мэт өргөн хүрээний системийг загварчлах чадвартай болсон.
• SysML нь сурах болон хэрэглэхэд амар жижиг хэл юм. SysML UML –ийн програм хангамж төвтэй олон ойлголтыг авч хаяснаар энэ хэл нь диаграмын төрөл болон хэв загвараар нь хэмжигдэхээр багассан юм.
• SysML –ийн хуваарилалтын хүснэгт нь нийтлэг хэдэн төрлийн хуваарилалтыг дэмждэг. UML нь зөвхөн хүснэгтэн тэмдэглэгээ дэмжихээр хязгаарлагддаг бол SysML шаардлагатай, бүтэцлэгдсэн, чиг үүргийн хуваарилалтыг дэмжих уян хатан хуваарилалтын хүснэгтийг бий болгодог. Энэ чадвар нь хяналт ба баталгаажуулах болон завсарын шинжилгээ хийх боломжийг олгодог.
• SysML –ийн загварын удирлагын санаа нь загвар, санаа, байрлалын харагдалт зэргийг дэмждэг. Эдгээр санаанууд нь UML –ийн чалваруудаас өвлөж авдаг ба бүтцээрээ IEEE-Std-1471-2000 той ижилсдэг.


SysML нь UML2 –ын 13 диаграмын 7 дахин ашигладаг ба нөхцөлт болон параметр гэсэн 2 диаграмыг нэмснээр нийт 9 диаграм ашигладаг. SysML нь мөн SysML-ийн хуваарилалтын харилцаанаас динамикаар гарч ирсэн хүснэгтэн өгөгдөлтэй хуваарилалтын хүснэгтийг дэмждэг. UML 2 болон SysML 2 –ын харьцуулсан диаграмуудын хүснэгт SysML FAQ хаягт байгаа.


Хэрвээ автомат системийн загварчилгааг авч үзвэл UML –ээс илүү SysML –ийн давуу талууд бол системийн инженерүүдэд илүү ойлгомжтой болгодог. SysML –тэй бол нөхцөлт диаграмыг ашиглан үр дүнтэйгээр чиг үүргийн, гүйцэтгэлийн, холболтын шаардлагуудыг гаргаж ирж болно. Харин UML –тэй бол та сэдэвтээ Use case –ийн хязгаарлалтаар өндөр түвшний чиг үүргийн шаардлага тодорхойлж болно. Яг үүнтэй адилаар, SysML –д Парамертийн диаграм ашиглан хамгийн дээд хурд, хамгийн бага удаашралтын урт, нийт шинэчлэх чадамж зэрэг үр дүнгийн болон чанарын хүчийг маш үнэ цэнэтэйгээр тодорхойлж болно. UML нь сайжирсан үр дүнгийн болон чанарын мэдээллийг сортлох шударга механизм байдаггүй.


Автомат системийн хувьд үйл ажиллагааны диаграм болон машинт нөхцөл дэх диаграмаар сайжруулагдсан SysML нь автомат компьютерүүдийн оруулга хийгдсэн програм хангамжийн логик удирлага ба мэдээллийн урсгалыг тусгайлан авч үздэг. Бусад SysML бүтцийн болон зан үйлийн диаграмууд нь үйлдвэрийн байгууллагын хооронд холбодог шиг машин үйлдвэрлэдэг үйлдвэрийн загваруудад ашиглагддаг.

No comments:

Post a Comment