Wednesday, December 2, 2009


Supply chain failure
-Нийлүүлэлтийн хэлхээний удирдлагын амжилтгүй болсон тохиолдол
Hershey компани нь АНУ-д анх 1894 оны 2 сарын 9нд байгуулагдаж 1998 он гэхэд 4.4 тэрбум долларын ашигтай ажилласан байна.  Энэ компани нь өөр өөр хэмжээ, хэлбэртэй ойролцоогоор 3300 гаруй чихэр, чихрэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, 14400 ажилчидтай томоохон компани юм.
Чихэр бол улирлын чанартай бүтээгдэхүүн бөгөөд жилийн нийт борлуулалтын орлогын 40 %-г зул сарын баяраар олдог байна. Энэ байдлаас болж Hershey-д маш уян хатан логистикийн систем хэрэгтэй болсон байна. Үйлдвэрүүдийн хөгжилд bar code scanner маш чухал хувь нэмэр оруулсан.
Hershey 1996 оны эхнээс л пх, тх-аа шинэчилж эхэлсэн. Төлөвлөгөө ёсоор бол уг шинэчлэх Enterprise 21 төслийн ажлыг 4 жилийн хугацаанд (2000он) дуусах ёстой байв. Enterprise 21 хэдэн зорилготой байв.
1.      Компаний техник хангамжийг шинэчлэх, стандартчилах
2.      Mainframe-based серверээс клиент серверийн орчинд шилжүүлэх
Үүний дагуу 5000 ширээний компьютерийг сольж, мөн шинэ сүлжээг зохион байгуулсан. Hershey-н мэдээллийн системийн менежмент нь Германы SAP AG-н Walldorf пх-г нэвтрүүлсэн байна. SAP нь Maryland дахь Manugistics группын бүтээгдэхүүнийг шинэчлэн сайжруулсан байна. Уг систем нь бүтээгдэхүүний таамаглал, төлөвлөлт, тээвэрлэлтийн асуудлыг шийдэх байв. Энэхүү системийг дэмжин ажиллуулахаар Siebel System суулгасан байна. Энэ систем нь хэрэглэгчтэй харилцах харилцаа, үр дүнтэй tracking хийх байв.

Enterprise 21-н чухал нэг хэсэг бол 1999 онд ану дахь бүх үйлдвэрүүдэд бар кодын систем нэвтрүүлэх байв. Үүний давуу тал нь компани орж гарч буй бүтээгдэхүүний бүх урсгалыг хянах боломжтой байв. Ингэснээр логистикийн асуудал сайжирч зардал багасах юм. 1999 оны 4 сард хершей sap шинэ системээ суурилуулж дууссан байна. нэвтрүүлэх үе шат нь анх 48 сар байсан бол hershey 39 сард нэвтрүүлсэн.
1999 оны 1 сар гэхэд sap системийн бүх модулиудыг суурилуулж дууссан хэдий ч төсөл маш шахуу төлөвлөгөөтэй хэрэгжиж байв. Систем бүхэлдээ онлайн хэлбэрээр 7 сарын дундуур л ажиллаж эхэлсэн. Siebel. Manugistics-с  Sap системийн захиалга боловсруулалт болон тооцооны систем шилжихэд алдсан хугацаанаас гадна hershey-д өөр ноцтой асуудал тулгарсан. Учир нь halloween-ны захиалга 7 сарын дунд гэхэд аль хэдийн ирсэн байв.
Тэдний мэдээллийн системээ шинэчлэхдээ ашигласан cutover strategy амжилтгүй болов. Хэрэв амжилттай болсон бол компани цаг хугацаа, зардлаа хэмнэж чадах байв. Энэ шилжүүлэх стратегид нийт 122 сая доллар зарцуулсан байна.
 Асуудал улам л нэмэгдсээр байв. cutover strategy ноцтой асуудлуудаас шалтгаалан ажиллахгүй байлаа. Маш олон hershey-н худалдаачид, үйлчлүүлэгчид halloween болоход чихэргүй л байв. Bruce steinke, great north foods чихэр худалдан авагч 20000 фунт чихрийн захиалга өгсөн бөгөөд  halloween болоход тэдний агуулахад чихэрнүүд нь ирээгүй  хомсдолд орсон байна. үүний үр дүнд great north-н 700 худалдагчид halloween-р зарах чихэргүй болсон байна. зөвхөн ингээд зогссонгүй. Харилцагч компаниуд тэдний бүтээгдэхүүнийг тавих зайд өөр компаний чихэрнүүдийг ( mars) өрж эхэлсэн байна.
Eby- Brown -н бизнес хөгжлийн  дэд ерөнхийлөгч Ron Coppel нэг зүйлийг ажиглажээ. Энэ нь "хэрэв миний авах гэсэн шүдний оо байхгүй бол би зүгээр л дэлгүүрээс гараад явна, шоколадны хувьд авч үзвэл хэрэглэгч зүгээр л өөр бүтээгдэхүүнийг сонгох болно" гэв. Энэ нь ч үнэн байв. Hershey-н логистикийн асуудлаас болоод урт хугацааны борлуулалт нь унасан байна.
Асуудал чихэр үйлдвэрлэлтэнд байсангүй, харин Hershey-н ажилчид бүтээгдэхүүний захиалгыг системд оруулж чадахгүй, мөн агуулахтай дамжуулалт ном ёсоороо болохгүй байхад асуудал оршиж байв. Үүнийгээ hershey зул сар гэхэд шийдчихнэ хэмээн найдаж байсан бөгөөд тухайн үедээ 6 өдөрт л хүргэдэг байсан бол уг системийн дараагаар 14 хоног хүртэл хоцорч байв.
Энэ явдал олны дунд тарсны дараагаар hershey-н хувьцаа маш хурдацтай унасан байна. жилийн эхэнд 74 доллар байсан бол 10 сарын сүүлээр гэхэд 35% буюу 47,50 болтлоо унажээ.


Энэ явдал нь түүхэн дэх хамгийн том 10 амжилтгүй болсон тохиолдлын нэг болсон юмаа.
 



1 comment: