Нийлүүлэлтийн гинжин хэлхээ удирдах систем
Амжилтгүй болсон жишээ: Foxmeyer
1996 онд Фоксмэеэр нь АНУ –ын хоёр дахь хамгийн том эм ханган нийлүүлэх байгууллага байсан ба мөн борлуулалт нь 5 тэрбум доллар давсан өрсөлдөх чадвар өндөртэй компани байсан.
Энэ сүйрэл нь мэдээлэл технологи, хуваарилалтын тоног төхөөрөмж хоёртоо засвар хийх маш том төсөлтэйгээр эхэлсэн. Энэ нь ERP систем ба Ohio –мужийн өндөр зэрэглэлийн автоматжуулсан DC (Direct current) буюу тогтмол гүйдлийн машин юм. Энэ машин нь захиалга авч бүтээгдэхүүнийг хүргэх үйл явц зэрэг бүх л үйл явцыг хянадаг.
Компани эдгээр системүүдээсээ асар их үр ашигтай байна гэж тооцож байсан ба ирээдүйд хүлээгдэж буй зардлыг бууруулсан гэрээ байгуулахаар төлөвлөж байсан. Гэвч буруу шийдвэр болсон буюу байдал буруугаар эргэсэн.
SAP компаний түгээлтийн анхны програм хангамж байсан. Компаний авсан програм хангамж нь орж ирж буй захиалгыг удирдаж, хянаж чадахгүй байсан.
Гэвч захиалга боловсруулах систем ганц асуудал нь байсангүй. DC автоматын систем бас сүйрсэн юм. АНУ –д яг энэ үед энэ систем нь хамгийн хүчирхэг хэрэгсэл болж байсан.
Зөв зүйл байхгүй болсон. Автоматын удирдлага хяналтаас гарсан. Фоксмэеэр хэдэн зуун ажилчдаа энэ асуудал дор ажиллуулж байсан. “Үндсэн програм хангамж үйл ажиллагаа нь яг голд очоод тасалддаг иймээс бид идэвхитэй ажиллах явцдаа үүнийгээ зогсоож дахин ачааллуулдаг байсан.” гэж материал хариуцсан ажилтан хэлсэн.
Хосолсон системүүдийн хоорондох асуудал маш хурдан болсон. Захиалгын хэсэг DC –ийн асуудалд аваачина. Хэрэглэгч захиалга дутуу болсныг хүлээн авна тэгээд дуудлага хийн гомдолдог. Захиалга тээвэрлэлээр ирсэн эсэхийг мэдэх боломжгүй байсан учраас хэрэглэгчидтэй харилцах алба барааг шалган үзэж байхгүй бол дахин тээвэрлэж өгдөг байсан. Ингэснээр дахин нөхөгдөхгүй хэдэн арван сая доллар алдсан. Зардлыг хадгална гэдгийг Фоксмэеэрийн түвшинд хэрэгжүүлэх боломжшгүй болсон учир том хэмжээний гэрээ байгуулахыг санал болгодог болсон. Энэ Фоксмэеэрийн бүрэн сүйрэл болсон юм.
Дампуурсны дараа 5 тэрбумын эргэлтийн хөрөнгөтэй компани хамгийн том өрсөлдөгч болох МcKesson –д 80 сая доллараар зарагдсан байна.
No comments:
Post a Comment