Wednesday, December 2, 2009


Supply chain failure
-Нийлүүлэлтийн хэлхээний удирдлагын амжилтгүй болсон тохиолдол
Hershey компани нь АНУ-д анх 1894 оны 2 сарын 9нд байгуулагдаж 1998 он гэхэд 4.4 тэрбум долларын ашигтай ажилласан байна.  Энэ компани нь өөр өөр хэмжээ, хэлбэртэй ойролцоогоор 3300 гаруй чихэр, чихрэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, 14400 ажилчидтай томоохон компани юм.
Чихэр бол улирлын чанартай бүтээгдэхүүн бөгөөд жилийн нийт борлуулалтын орлогын 40 %-г зул сарын баяраар олдог байна. Энэ байдлаас болж Hershey-д маш уян хатан логистикийн систем хэрэгтэй болсон байна. Үйлдвэрүүдийн хөгжилд bar code scanner маш чухал хувь нэмэр оруулсан.
Hershey 1996 оны эхнээс л пх, тх-аа шинэчилж эхэлсэн. Төлөвлөгөө ёсоор бол уг шинэчлэх Enterprise 21 төслийн ажлыг 4 жилийн хугацаанд (2000он) дуусах ёстой байв. Enterprise 21 хэдэн зорилготой байв.
1.      Компаний техник хангамжийг шинэчлэх, стандартчилах
2.      Mainframe-based серверээс клиент серверийн орчинд шилжүүлэх
Үүний дагуу 5000 ширээний компьютерийг сольж, мөн шинэ сүлжээг зохион байгуулсан. Hershey-н мэдээллийн системийн менежмент нь Германы SAP AG-н Walldorf пх-г нэвтрүүлсэн байна. SAP нь Maryland дахь Manugistics группын бүтээгдэхүүнийг шинэчлэн сайжруулсан байна. Уг систем нь бүтээгдэхүүний таамаглал, төлөвлөлт, тээвэрлэлтийн асуудлыг шийдэх байв. Энэхүү системийг дэмжин ажиллуулахаар Siebel System суулгасан байна. Энэ систем нь хэрэглэгчтэй харилцах харилцаа, үр дүнтэй tracking хийх байв.

Enterprise 21-н чухал нэг хэсэг бол 1999 онд ану дахь бүх үйлдвэрүүдэд бар кодын систем нэвтрүүлэх байв. Үүний давуу тал нь компани орж гарч буй бүтээгдэхүүний бүх урсгалыг хянах боломжтой байв. Ингэснээр логистикийн асуудал сайжирч зардал багасах юм. 1999 оны 4 сард хершей sap шинэ системээ суурилуулж дууссан байна. нэвтрүүлэх үе шат нь анх 48 сар байсан бол hershey 39 сард нэвтрүүлсэн.
1999 оны 1 сар гэхэд sap системийн бүх модулиудыг суурилуулж дууссан хэдий ч төсөл маш шахуу төлөвлөгөөтэй хэрэгжиж байв. Систем бүхэлдээ онлайн хэлбэрээр 7 сарын дундуур л ажиллаж эхэлсэн. Siebel. Manugistics-с  Sap системийн захиалга боловсруулалт болон тооцооны систем шилжихэд алдсан хугацаанаас гадна hershey-д өөр ноцтой асуудал тулгарсан. Учир нь halloween-ны захиалга 7 сарын дунд гэхэд аль хэдийн ирсэн байв.
Тэдний мэдээллийн системээ шинэчлэхдээ ашигласан cutover strategy амжилтгүй болов. Хэрэв амжилттай болсон бол компани цаг хугацаа, зардлаа хэмнэж чадах байв. Энэ шилжүүлэх стратегид нийт 122 сая доллар зарцуулсан байна.
 Асуудал улам л нэмэгдсээр байв. cutover strategy ноцтой асуудлуудаас шалтгаалан ажиллахгүй байлаа. Маш олон hershey-н худалдаачид, үйлчлүүлэгчид halloween болоход чихэргүй л байв. Bruce steinke, great north foods чихэр худалдан авагч 20000 фунт чихрийн захиалга өгсөн бөгөөд  halloween болоход тэдний агуулахад чихэрнүүд нь ирээгүй  хомсдолд орсон байна. үүний үр дүнд great north-н 700 худалдагчид halloween-р зарах чихэргүй болсон байна. зөвхөн ингээд зогссонгүй. Харилцагч компаниуд тэдний бүтээгдэхүүнийг тавих зайд өөр компаний чихэрнүүдийг ( mars) өрж эхэлсэн байна.
Eby- Brown -н бизнес хөгжлийн  дэд ерөнхийлөгч Ron Coppel нэг зүйлийг ажиглажээ. Энэ нь "хэрэв миний авах гэсэн шүдний оо байхгүй бол би зүгээр л дэлгүүрээс гараад явна, шоколадны хувьд авч үзвэл хэрэглэгч зүгээр л өөр бүтээгдэхүүнийг сонгох болно" гэв. Энэ нь ч үнэн байв. Hershey-н логистикийн асуудлаас болоод урт хугацааны борлуулалт нь унасан байна.
Асуудал чихэр үйлдвэрлэлтэнд байсангүй, харин Hershey-н ажилчид бүтээгдэхүүний захиалгыг системд оруулж чадахгүй, мөн агуулахтай дамжуулалт ном ёсоороо болохгүй байхад асуудал оршиж байв. Үүнийгээ hershey зул сар гэхэд шийдчихнэ хэмээн найдаж байсан бөгөөд тухайн үедээ 6 өдөрт л хүргэдэг байсан бол уг системийн дараагаар 14 хоног хүртэл хоцорч байв.
Энэ явдал олны дунд тарсны дараагаар hershey-н хувьцаа маш хурдацтай унасан байна. жилийн эхэнд 74 доллар байсан бол 10 сарын сүүлээр гэхэд 35% буюу 47,50 болтлоо унажээ.


Энэ явдал нь түүхэн дэх хамгийн том 10 амжилтгүй болсон тохиолдлын нэг болсон юмаа.
 



LMS

Learning Management System

A Learning Management System буюу LMS нь е-сургалтын программууд болон агуулга, онлайн үйл ажиллагаа, хичээлийн танхим, тракууд, бичиг баримт болон админд зориулсан хэрэглээний программ хангамж юм. Жишээ нь: CISCO...,

LMS нь Сургалтын орчинг удирдахад онлайн (интернэт болон интранет)хэрэгсэл болон программ хангамжийг ашигласан систем юм.

Ихэнх LMS нь вэб дээр суурилсан байх бөгөөд админ болон сургалтын агуулгад нэвтрэх боломжийг зөвшөөрсөн “Аль ч цагт хаанаас ч” гэсэн дүрмийг баримталдаг байна.
LMS нь үйлдвэрлэл дээр ашиглагдаж болно. Жиш: Биофарм, Санхүүгийн үйлчилгээ, эмнэлгийн үйлчилгээ гэх мэт.

Learning Management System-ийн давуу тал
• Хүссэн зүйлээ хаанаас ч, хэзээ ч олох боломжтой.( 24/7 )
• Суралцагч төвтэй.
• Цагийг хэмнэдэг.
• Сургалтын олон аргуудыг ашиглаж чадсан. Виртуаль анги нь багаар хамтран ажиллах, бие даан ажиллах гэх зэрэг сургалтын аргуудыг ашиглаж чадсан.
• Сургалтын цогц программ
• Онлайн админтай. LMS нь сүлжээний аюул байдал, хэрэглэгчдийн бүртгэл, төлбөр тооцоо, сурах үйл ажиллагааг удирдах зэрэг бүхий л үйл ажиллагааг хариуцдаг


Харьцуулалт 1(Нийлүүлэгчдийн хувьд):















Харьцуулалт 2(Хэрэглэгчдийн хувьд):


Systems Modeling Language


Систем загварчлалын хэл


Систем загварчлалын хэл бол систем инженерчлэлийн програмын өргөн хүрээний загварчлалын хэл юм. Энэ нь дэд систем болон системийн хүрээний шинжилгээ, загварчилгаа, хяналт, баталгаа гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. SysML нь ашиглах ба түгээх нээлттэй эхийн лицензийг агуулсан ба нээлттэй эхийн (open source) төслөөр бүтээгдсэн. SysML нь UML –ийн дүрслэлийг ашигладаг учраас UML –ийн дэд олонлогийн өргөжилт шиг харагддаг.


SysML нь програм хангамжийн төвлөрөл рүү хандсан UML –ээс илүү хэд хэдэн анхаарал татахуйц сайжралтыг системийн инжерерүүдэд санал болгож байдаг. Эдгээр сайжралтад дараахыг авч үзнэ. Үүнд:
• SysML нь илүү уян хатан бөгөөд ойлгомжтой байдаг. SysML UML –ийн програм хангамжийн төврөлийн хязгаарыг бууруулж өгдөг, мөн нөхцөлт болон параметрийн гэсэн 2 шинэ диаграмын төрлийн нэмдэг. Эхний үед нөхцөлт инженееринг ашигладаг байсан бол сүүлийн үед үр дүнгийн шинжилгээ ба чанарын шинжилгээг ашиглаж байгаа. Эдгээр сайжралын үр дүнд нь SysML нь техник хангамж, програм хангамж, мэдээлэл, үр дүн, хувь хүний болон тоног төхөөрөмж гэх мэт өргөн хүрээний системийг загварчлах чадвартай болсон.
• SysML нь сурах болон хэрэглэхэд амар жижиг хэл юм. SysML UML –ийн програм хангамж төвтэй олон ойлголтыг авч хаяснаар энэ хэл нь диаграмын төрөл болон хэв загвараар нь хэмжигдэхээр багассан юм.
• SysML –ийн хуваарилалтын хүснэгт нь нийтлэг хэдэн төрлийн хуваарилалтыг дэмждэг. UML нь зөвхөн хүснэгтэн тэмдэглэгээ дэмжихээр хязгаарлагддаг бол SysML шаардлагатай, бүтэцлэгдсэн, чиг үүргийн хуваарилалтыг дэмжих уян хатан хуваарилалтын хүснэгтийг бий болгодог. Энэ чадвар нь хяналт ба баталгаажуулах болон завсарын шинжилгээ хийх боломжийг олгодог.
• SysML –ийн загварын удирлагын санаа нь загвар, санаа, байрлалын харагдалт зэргийг дэмждэг. Эдгээр санаанууд нь UML –ийн чалваруудаас өвлөж авдаг ба бүтцээрээ IEEE-Std-1471-2000 той ижилсдэг.


SysML нь UML2 –ын 13 диаграмын 7 дахин ашигладаг ба нөхцөлт болон параметр гэсэн 2 диаграмыг нэмснээр нийт 9 диаграм ашигладаг. SysML нь мөн SysML-ийн хуваарилалтын харилцаанаас динамикаар гарч ирсэн хүснэгтэн өгөгдөлтэй хуваарилалтын хүснэгтийг дэмждэг. UML 2 болон SysML 2 –ын харьцуулсан диаграмуудын хүснэгт SysML FAQ хаягт байгаа.


Хэрвээ автомат системийн загварчилгааг авч үзвэл UML –ээс илүү SysML –ийн давуу талууд бол системийн инженерүүдэд илүү ойлгомжтой болгодог. SysML –тэй бол нөхцөлт диаграмыг ашиглан үр дүнтэйгээр чиг үүргийн, гүйцэтгэлийн, холболтын шаардлагуудыг гаргаж ирж болно. Харин UML –тэй бол та сэдэвтээ Use case –ийн хязгаарлалтаар өндөр түвшний чиг үүргийн шаардлага тодорхойлж болно. Яг үүнтэй адилаар, SysML –д Парамертийн диаграм ашиглан хамгийн дээд хурд, хамгийн бага удаашралтын урт, нийт шинэчлэх чадамж зэрэг үр дүнгийн болон чанарын хүчийг маш үнэ цэнэтэйгээр тодорхойлж болно. UML нь сайжирсан үр дүнгийн болон чанарын мэдээллийг сортлох шударга механизм байдаггүй.


Автомат системийн хувьд үйл ажиллагааны диаграм болон машинт нөхцөл дэх диаграмаар сайжруулагдсан SysML нь автомат компьютерүүдийн оруулга хийгдсэн програм хангамжийн логик удирлага ба мэдээллийн урсгалыг тусгайлан авч үздэг. Бусад SysML бүтцийн болон зан үйлийн диаграмууд нь үйлдвэрийн байгууллагын хооронд холбодог шиг машин үйлдвэрлэдэг үйлдвэрийн загваруудад ашиглагддаг.

Петри нет буюу Petri net

Петри нет


Petri net бол дискрет хуваарилалтын системийн тодорхойлолтод зориулсан математик загварчлалын хэлүүдийн нэг юм. Petri net нь transition-ыг илэрхийлэх зангилаа (зэрэгцээ шугамуудаар тохиолдлыг), place (дугуйгаар нөхцөл байдлыг), arc –аар холбогдох (сумаар илэрхийлэгдэх нөхцөлүүдийг зэрэгцээ шугамын холболт) гэсэн үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй. Petri net –ийг Карл Адам Петри 13 насандаа химийн процессийг дүрслэх зорилготойгоор 1939 оны 8 сард нээсэн.


UML үйл ажиллагааны диаграм, BPMN болон EPC гэх мэт салбарын стандартууд шиг Petri net нь сонголт, давталт, гүйцэтгэл зэрэг процессүүдийг агуулсан алхамуудыг графикаар харуулдаг. Эдгээр стандартаас ялгаатай нь Petri net нь процессийн шинжилгээнд зориулсан сайтар хөгжүүлсэн математикийн онол дээр тулгуурласан математик томьёоны тодорхойлолттой.


Аркууд нь плаэсаас транзишн, транзишнээс плаэс хооронд холбоно. Харин плаэс хооронд эсвэл транзишн хооронд холбогдохгүй. Оролт болон гаралтын транзишн байдаг.
Плаэс нь сөрөг утгатай тоо авахгүй. Тэмдгийн хуваарилалт нь олонлогийн хувьд маркинг буюу дугаарлалт гэж нэрлэнэ. Петри нетийн транзишн бүх оролтын аркын төгсгөлд тэмдэглэгээ бүр нь асдаг(fire), асах үедээ эдгээр тэмдэглэгээ тавигдана, бүх гаралтын аркуудын төгсгөлд плаэсүүдийг тэмдэглэнэ.


Петри нетийн гүйцэтгэл тийм ч тодорхой бус байдаг. Маш олон тразишн яг нэг дор идэвхижвэл тэдгээрийн аль нэг нь асна. Хэрвээ транзишн идэвхижвэл тэр асна гэхдээ шаардлагагүй. Асалт нь тодорхойгүйгээс хойш, олон тэмдэгтүүд олонлогийн аль нэг газар, нэг газар ч гэсэн гарч ирж болдог. Петри нет нь хуваарилалтын системийн харилцан үйлчлэх зан төлвийг загварчлахад илүү тохирно.


Албан ёсны тодорхойлолт ба үндсэн нэр томьёо


Дараах албан ёсны тодорхойлолт нь 1981онд Peterson гаргасан. Маш олон сонголтын тодорхойлолтууд байдаг.
  • S is a finite set of places
  • T is a finite set of transitions
  • S and T are disjoint, i.e. no object can be both a place and a transition